УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын нэртэй сэлэмний зураг өнөөдөр (2025.10.03) сошиалд түгсэн. Энэ талаар сайд Д.Батлут "Өнөөдөр буюу 2025.10.03-ны өдөр цахим орчинд “Батлан хамгаалахын сайд Д.Батлут татвар төлөгчдийн мөнгөөр сэлмэн дээр нэрээ бичүүлэн бусдад бэлэглэжээ” гэсэн мэдээлэл тархаж байна. Энэхүү мэдээлэл үндэслэлгүй, худал мэдээлэл бөгөөд МИНИЙ БИЕ НЭГ Ч ХҮНД ӨӨРИЙН НЭРИЙГ БИЧСЭН СЭЛЭМ БЭЛЭГЛЭЭГҮЙ болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Батлан хамгаалах яам, түүнчлэн сайдын хувьд төсвийн мөнгөөр ийм зардал гаргаагүй, огт өгөөгүй бөгөөд энэ нь зориуд тараасан ташаа мэдээлэл юм.
Энэхүү сэлэм нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой сайн дурын нэгдэл болох "Зэв” залуусын холбооныхон 2025 оны есдүгээр сарын 02-нд Батлан хамгаалахын сайд Д.Батлут миний биетэй уулзаж, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан санал солилцох үеэрээ амжилт хүсэж, хадгалуулсан дурсгалын зүйл юм. Цаашид үндэслэлгүй мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүн энэхүү үйлдэлдээ залруулга хийхгүй бол хуулийн хүрээнд холбогдох байгууллагад хандах болно. Худал мэдээлэл тараасан нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ташаа мэдээллээ залруулж, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, сэтгүүлчийн ёс зүйгээ санаж, хэвлэн нийтлэхдээ баримтыг нягтлан шалгах үүргээ биелүүлэн, редакцын зарчмаар ажиллаж, хэн нэгний халаасанд багтахгүй байхыг хүсье" гэлээ.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ
Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий сайдаас асуух асуулт, саналаа илгээгээрэй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Сэтгэгдэл бичих