"Нүүрсний" гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна


10-р сарын 6
10 цаг 13 минут

     Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан.

Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд, 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Эдгээрээс 5 хүнд 2 жилээс 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял, 80 хүнд 3 саяас 38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2 жилээс 7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14,9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2,2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194.384 ам.доллар болон 23,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байна. Одоогоор дээрх ажлын хэсгээс 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа1 цаг 20 минутын өмнөТаван өдрийн айлчлал - татварыг бууруулсан гэрээнүүд1 цаг 26 минутын өмнөМАН-ын бүлэг: Багш нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөг болгохыг дэмжлээ1 цаг 38 минутын өмнөУлсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин байна4 цаг 35 минутын өмнөАлба хаагчид 4 иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа4 цаг 40 минутын өмнөШатдауны улмаас нислэгүүд цуцлагдаж болзошгүйг анхааруулжээ4 цаг 45 минутын өмнөГазрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв5 цаг 39 минутын өмнөНийт нутгийн 23 хувьд цастай байна5 цаг 42 минутын өмнөБагш нарын ажил хаялт 4 дэх 7 хоногтоо үргэлжилж, орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд нэмэгдэж байна5 цаг 48 минутын өмнөГ.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна6 цаг 28 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.03-11.076 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан6 цаг 40 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа11 сар 1. 13:38Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна11 сар 1. 13:29Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв10 сар 31. 19:29А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой10 сар 31. 16:29“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ10 сар 31. 16:22Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 31. 14:07Д.Мөнхбаатар: Өдөрт 3-4 иргэн угаартаж буй дуудлага бүртгэгдэж байна10 сар 31. 14:00Эрүүгийн 2 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв10 сар 31. 13:55Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо10 сар 31. 10:20Д.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (2)10 сар 31. 10:12Монголын тамирчид Азийн залуучуудын наадмаас 18 медаль хүртлээ10 сар 31. 10:0411 дүгээр сарын нэгнээс шөнийн тарифын хөнгөлөлт эхэлнэ10 сар 31. 9:53АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал10 сар 31. 9:46Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 31. 9:15Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа10 сар 31. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 31. 9:00Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүллээ10 сар 30. 19:09S&P агентлаг Засгийн газрын төсвийн бодлогыг эергээр үнэлж, тогтвортой үргэлжлүүлэх нь зүйтэй гэв10 сар 30. 18:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.