Японы эрх баригч Либерал Ардчилсан нам Санаэ Такаичиг шинэ намын даргаараа нэрлэсний дараа хувьцааны зах зээл дээд амжилт тогтоож, Nikkei 225 индекс 4.5 хувиар өсөж анх удаа 47,000 нэгжийг давжээ. Такаичигийн хувьд засгийн газрын зарцуулалтыг нэмэгдүүлэх, зээлийн зардлыг бууруулах бодлогыг дэмждэг бизнесийн талд ээлтэй улстөрч юм.
Хөрөнгө оруулагчид түүний томилгоог баяртай хүлээн авч, үл хөдлөх хөрөнгө, технологи, хүнд үйлдвэрийн компаниудын хувьцаа өссөн байна. Гэхдээ иен ам.долларын эсрэг суларч, еврогийн эсрэг хамгийн доод хэмжээнд хүржээ.
Хэрвээ түүний томилгоо энэ сард батлагдвал Такаичи Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болно. Тэрээр Засгийн газрын өндөр зардал, хямд зээлээр эдийн засгийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээс гадна АНУ-Японы харилцааг удирдаж, гаалийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм.
Эх сурвалж: Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ itoim.mn
Сэтгэгдэл бичих