Б.Энхбаярыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд гомдол гаргажээ


10-р сарын 7
11 цаг 09 минут

       “УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь тухайлсан нэг, эсхүл хэд хэдэн хүнийг нүүрсний гэж нэрлэсэн тодорхой бус хэрэгт холбоо хамааралтай гэх ойлголтыг нийгэмд өгөх замаар тэдгээрийг “эх орноос нь хөөнө” гэж мэдэгдсэн нь УИХ-ын гишүүний хувьд зөвшөөрч эс болох үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийг дээдлэн сахихаа тангаргалсан байдаг тул Б.Энхбаярын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан болохыг тогтоож өгнө үү” хэмээн иргэн Б.Отгонпүрэв, Б.Баасансүрэн нар Цэцэд гомдол гаргасан байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байдаг. НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д “Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-д “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж тус тус заасан байдаг.

Иймд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийг дээдлэн ажиллах тангараг өргөсөн албан тушаалтны хувьд Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг мөрдөж ажиллах үүрэгтэй ба Б.Энхбаярын уг үүргээ зөрчсөн гэж үзэн ийнхүү гомдол гаргасан байна.

Үндсэн хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж маш тодорхой заасан байдаг. Үндсэн хуулийн эл зарчмын дагуу тодорхой нэг хэрэгт буруутгагдсан, шүүхээс ч тухайн этгээдийг эх орноос нь хөөж болохгүй, боломжгүй билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн нь аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тогтоодоггүй, эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй юм. Магадгүй шүүхээс хэн нэгнийг гэм буруутай гэж үзсэн ч эх орноос нь хөөх гэдэг ял шийтгэл байхгүй байтал УИХ-ын гишүүн нь тодорхой хүнийг эх орноос нь хөөхөө ард түмэндээ амлалт өгч буй нь зүй ёсны үйлдэл огт биш хэмээн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

З.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан4 минут 53 секундын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ42 минут 54 секундын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална44 минут 19 секундын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй49 минут 29 секундын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ55 минут 49 секундын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ1 цаг 30 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна1 цаг 52 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ1 цаг 58 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална2 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 57 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”3 цаг 13 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!3 цаг 18 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу3 цаг 36 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ3 цаг 40 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс3 цаг 45 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно10 сар 9. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.