Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна


10-р сарын 7
12 цаг 26 минут

     Жил бүрийн аравдугаар сарын 7-ныг дэлхий дахинаа нийгмийн түншүүд болох төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашдын зорилтоо тодорхойлдог байна. Энэ өдөр 21 аймаг, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны идэвхтэн, сонгуультнууд оролцсон “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” уриатай улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд манай эдийн засаг дунджаар таван хувиар өсөж байгаа ч энэ өсөлт иргэн, өрх бүрийн хаалгаар орж, үр өгөөжөө бүрэн өгч байна уу, ажлын байраар хангагдаж байна уу гэдгийг хамтдаа ярилцан, гарц шийдлийг тодорхойлох ёстой суурь асуудал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Эдийн засаг, хүн амын бүтцээрээ манайхтай төстэй улс орнуудтай харьцуулахад, монголчуудын цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувь дунджаар 8-13 нэгжээр бага байна. Энэ бол хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор нэмэгдүүлэх, хөдөлмөрлөсөн хүнд шударгаар хуваарилагддаг эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагын тод илэрхийлэл.

Тиймээс Засгийн газар цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлж, хөдөлмөрлөж буй хүн бүрийн бодит орлогыг өсгөхийн төлөө бодит алхмуудыг хийж ирсэн. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг тууштай нэмэгдүүлж байгаа. Цаашид ч анхаарна гэлээ. 2026 оны төсвөөс эхлэн ард иргэдийн татварын дарамтыг бууруулах шинэчлэлийг эхлүүлж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийн идэвхийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Цалингийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна цалин хөлсний шударга тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нь түүний хариуцлага, хувь нэмэр, хийж буй ажлын үнэ цэнтэй уялдах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцлоод, баялаг бүтээж яваа уурхайчин, монгол хүний алтан амийг аварч буй эмч, сувилагч, ирээдүйгээ хүмүүжүүлж, соён гэгээрүүлж буй багш-эдгээр мэргэжлийн хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь үнэлэх ёстой гэлээ.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах нийгмийн гурван талт түншлэлийн механизм, хамтын хэлэлцээрийг илүү үр дүнтэй болгох чиглэлээр Засгийн газар бодит алхам хийж байна. Салбар бүр цалин, хөлсний бодлого, стратегиа шинэчлэн боловсруулах, нийгмийн баталгааг хангах бодит хувилбаруудыг дотоод нөөц, боломждоо тулгуурлан судалж, Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, цалин, хөлсний бүтцийг илүү оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын үр дүнгээр үнэлүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлнэ.

Анхан шатанд ачаалал ихтэй ажилладаг албан хаагчдыг бодитоор урамшуулж, шилдэг эмч, багш, сувилагч илүү өндөр цалин авдаг гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлнэ гэв.

2026 онд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийслэлийн ачаалал ихтэй сургуульд ажиллаж буй болон залуу багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах замаар, салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2026 онд нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Зөв менежментээр хүний хөгжил, шударга хуваарилалтын тогтолцоо бий болгож, баялгийн хулгайтай тэмцэж, төсөв, хөрөнгийн хязгаарлалтыг бодитоор шийдэхээр зорьж байна. Ингэж байж байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж чадна гэлээ.

Ипотекийн тогтолцоог шинэчилж, “Орон сууцны банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжинд багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна. Байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Нийгэм, эдийн засгийн төлөв, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрчдийн цалин хөлс, амьжиргаа, нийгмийн даатгалын тулгамдсан асуудлаар 2026 оны улсын төсөвт үйлдвэрчний эвлэлүүдээс тавьсан санал шаардлагуудыг хэрхэн тусгасан талаар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр УИХ, Засгийн газрын бодлого, байр суурь, тулгамдаж буй сорилтуудын талаар мэдээлэл сонсож, үйлдвэрчний эвлэлүүдээс явуулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа1 минут 8 секундын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан9 минут 20 секундын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ47 минут 21 секундын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална48 минут 46 секундын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй53 минут 56 секундын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ1 цаг 1 минутын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ1 цаг 34 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна1 цаг 57 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ2 цаг 2 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална2 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан3 цаг 1 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”3 цаг 18 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!3 цаг 23 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу3 цаг 41 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ3 цаг 45 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс3 цаг 50 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.