Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын туннелийн зам засвар, шинэчлэлтийн ажил аравдугаар сарын 8-ны 11:00 цагаас эхлэх юм байна. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлийн автобусны замналд өнөөдөр 11:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал Сансарын туннелийн замаар зорчдог нийтийн тээврийн Ч:29А, Ч:29Б, Ч:34, Ч:39, Ч:49 чиглэлд өөрчлөлт орно. Зам засварын ажил аравдугаар сарын 9-ний өдөр 06:00 цагт дуусна гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих