УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Дараагийн Засгийн газарт бид орж ажиллая. Шинэ Ерөнхий сайдтай болзол, нөхцөлөө тохирно. Яриа хэлэлцээ хийх субъект нь одоо алга. Тэр хүн бол шинэ Ерөнхий сайд. Би нүүрсний хулгайч биш. Намайг 2020 онд "Хонгил"-оор яаж чирж байлаа. Яг түүн шиг найман настай охин, 80 настай ээжийг нь дарамталж байна шүү дээ. Ийм байж хэрхэвч болохгүй. Энэ Засгийн газар үнэхээр чадамжгүй байна" гэлээ.
Г.Анар
Сэтгэгдэл бичих