Г.Занданшатарын 10 хоногийн хориглон хамгаалалт ба Ерөнхийлөгчийн хоригтой тулгарах УИХ


10-р сарын 8
16 цаг 35 минут

     Ерөнхий сайд Г.Занданшатарын өмнө өнгөрсөн долоо хоногт хоёр хоног хаалгаа цоожилсон УИХ маргааш (2025.10.09) үүдээ нээнэ. П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, Ц.Сандаг-Очир тэргүүтэй 50 гаруй гишүүдийн гарын үсэг бүхий Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн мэдүүлсэн. Тиймээс гүйцэтгэх засаглалыг огцруулах улс төр хуулийн дагуу өрнөж эхэллээ. Хуулийн дагуу гэхийн учир нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлснээс хойш гурав хоногийн дотор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 хоногт багтааж эцэслэн шийдвэрлэх үйл явц эхэлсэн гэсэн үг. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд багтаавал Төрийн байгуулалтын байнгын хороо нөгөөдөр (2025.10.10) хуралдана. Г.Занданшатарын хувь заяаг шийдвэрлэх энэхүү байнгын хороонд хүчний харьцаа ямар байгаа вэ, ирц хүрэх үү гэдэг нь анхаарал татна. Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 32 гишүүнтэй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ байнгын хорооны гишүүн бол түүний талаас Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ц.Сандаг-Очир, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Э.Одбаяр, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Ө.Шижир, Д.Энхтуяа нар байгаа бол Ерөнхий сайд Г.Занданшатарын командаас С.Бямбацогт, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан, М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Б.Хэрлэн нар байна. Харин “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй” гэж мэдэгдсэн Ч.Лодойсамбуу ганцаарчилсан тоглолт хийж, Б.Пүрэвдорж дундын тоглогч байж өөртөө хожил авах тактикаа боловсруулчихсан яваа. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн нэрсээс харвал, Д.Амарбаясгалангийн талынхан олонхи байна. Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд хүмүүсээ аваад Г.Занданшатарын эсрэг зогсчихсон байна. Гэвч гарын үсэгт найдаж болохгүй. Улс төрийн сөргөлдөөнөөс ашиг хонжоо хайсан улстөрчид, бүлэглэлүүд аль ч цаг үед байсаар ирсэн. Энэ удаад Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан ч Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэхийн цагт хэд нь зүгээ өөрчилж, урваж шарвахыг таашгүй. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү 2014 онд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас огцруулах саналаа буцаан татаж байсан удаатай.

Засгийн газрын 100 хоног нь саяхан болсон Ерөнхий сайд Г.Занданшатарт эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хориглон хамгаалалт хийх яг 10 хоног байна. Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талынхан олонхи байгаагаас харвал хуралдааны ирц хүрнэ. Харин ирэх баасан гараг хүртэл Ерөнхий сайд Г.Занданшатар ямар нүүдэл хийхээс улс төрийн нэн шинэ дүр зураг харагдана. Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой бүх гэрээг төрийн нууцаас гаргалаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгын ажлын гэрээ, нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой бүх хэлэлцээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын “Чайна энержи” компанийн хооронд хийсэн яриа хэлэлцээ, холбогдох бичиг баримтуудыг хуулийн дагуу ил болгох чиглэлийг өглөө. Нэг ёсондоо, “Нүүрсний хулгай” гэх хавтсыг олон нийтэд харуулах биш, доторхийг нь задалж харах боломжийг олгов. Нүүрсний хулгайтай холбоотой төрийн нууц баримтуудыг ийнхүү нээлттэй ном шиг болгоно гэдэг Г.Занданшатарын нэг нүүдэл. Д.Амарбаясгалан даргатай УИХ хувь заяаг нь дэнслэх гэж буй 10 хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар өөр ямар өрөг тавих бол. Хэрэв Төрийн байгуулалтын байнгын хороонд түүний талынхан олонхи байсан бол ирц бүрдүүлэхгүйгээр цаг хожих боломж байсан. Гэтэл Д.Амарбаясгалангийнхан олуулаа тул ирц бүрдэх юм байна. УИХ-ын дарга зангараг зааж, чуулганыхаа ирцийг ч бүрдүүлнэ. Парламентад олонхи МАН-ын дарга шүү дээ, спикер. Д.Амарбаясгалан МАН-аас гадна О.Цогтгэрэлийг дагасан хэдээс бусад АН-ынхныг ХҮН нам, ИЗНН-ын гишүүдтэй хамт багцалчихсан байгаа. Мэдээж хэрэг, Г.Занданшатарын танхимын сайд нар хуралдаанд суухгүй бойкот зарлах биз. Гэлээ гээд тэдний хүч хүрэлцэхгүй. “МАН хуваагдаад бид УИХ-д олонхи болчихлоо” гэж баярлацгааж байсан АН-ынхан О.Цогтгэрэлийнхэн, Х.Баттулгынхан гээд хуваагдлаа. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар 10 хоног хориглон хамгаалалт хийх үеэр хамгийн гол хүч болох хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Төрийн ордонд Г.Занданшатарын эсрэг нэгдчихээд байгаа олонхийн хүчийг задалж чадах хүн нь Ерөнхийлөгч л болчихоод байгаа юм. Шийдвэрлэх тулаан буюу УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы танхимд орж ирэх магадлалтай. Хуулийн дагуу түүнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэх бүрэн эрх бий. Өнгөрсөн зургадугаар сарын шөнө УИХ дээр “Л.Оюун-Эрдэнэ ээ, ард түмний өмнө нүдний булай болохоо боль” гэж хэлж байсан шигээ энэ удаа Д.Амарбаясгаланд юу гэж хэлэх нь сонин. Гэвч Л.Оюун-Эрдэнийг огцруулдаг шөнө шоконд орсон байсан гишүүд одоо шокноосоо гарчихсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн харцнаас далдирч, Г.Занданшатарын талд кноп дарах эсэх нь ч эргэлзээтэй. УИХ Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцрууллаа гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих бүрэн эрхтэй. Хориг тавих үндэслэл нь 2026 оны улсын төсөв! “Эх орны эрх ашиг эрх баригчдын ашиг сонирхлоос илүү үнэтэй” гээд хориг тавих боломж “Нэгдүгээр хүн”-д бий. Хэрэв ийм нөхцөл байдал нүүрлэвэл У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёр хүссэн ч, эс хүссэн ч нүүр тулна. Г.Занданшатар УИХ-ын дарга байхад буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцорч байв. Таавчиктай эхийн асуудлаас үүдэн нийгмийн бухимдал тэсэрсэн байсан тэр үед У.Хүрэлсүх улс төрийн огцом шийдвэр гаргаж, Г.Занданшатар найзыгаа огцроход “тусалж” байлаа. Харин одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найз Г.Занданшатараа Ерөнхий сайдаас огцруулахгүй байхад “туслах” улс төрийн ээлжит раундаа эхлэх цаг болсон болов уу. Их тэнгэрийн далд улс төр Төрийн ордонд чуулганы танхимд ил өрнөх өдрүүд айсуй.

С.Тулга

  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

З.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан2 минут 55 секундын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ40 минут 56 секундын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална42 минут 21 секундын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй47 минут 31 секундын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ53 минут 51 секундын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ1 цаг 28 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна1 цаг 50 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ1 цаг 56 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална2 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 55 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”3 цаг 11 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!3 цаг 16 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу3 цаг 34 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ3 цаг 38 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс3 цаг 43 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно10 сар 9. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.