Ерөнхий сайд Г.Занданшатар суулт зарлаж буй багш нарын төлөөлөлтэй уулзлаа


10-р сарын 8
18 цаг 50 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. /Ерөнхий сайд тус холбооны төлөөлөгчидтэй өнгөрсөн наймдугаар сард мөн уулзаж байсан юм/

Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж. Тухайлбал, Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжилт босгож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсныг Ерөнхий сайд онцоллоо. Уг тогтоол батлагдан хэрэгжиж эхэлбэл цалинг нэмэгдүүлэхээс гадна багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.

Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

З.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан6 минут 39 секундын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ44 минут 40 секундын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална46 минут 5 секундын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй51 минут 15 секундын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ57 минут 35 секундын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ1 цаг 32 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна1 цаг 54 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ2 цагийн өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2 цаг 59 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”3 цаг 15 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!3 цаг 20 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу3 цаг 38 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ3 цаг 42 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс3 цаг 47 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг 48 цагийн дотор томилно10 сар 9. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.