Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаа сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 946 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 913 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүллээ.
Facebook
Twitter
Youtube


Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Цаг агаарын үзэгдлийн улмаас зарим нислэгийн цагт өөрчлөлт орлоо
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Алба хаагчид 4 иргэний амь насыг аварч, 89 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
Мөрдөн шалгах ажиллагаанд 908 хэрэг шалгагдаж байна.gif)

Сэтгэгдэл бичих