Саудын Арабын Олон Улсын Шонхор ба Ан агнуурын үзэсгэлэнд Монголын хоёр шонхор нийт 900,000 саудын риал (ойролцоогоор 173,276 ам.доллар)-оор зарагдсан тухай Саудын хэвлэл мэдээллийн агентлаг (SPA) мэдээллээ.
Дуудлага худалдаанд оролцогчдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж, Риядын хойд хэсэгт орших Malham дахь Үзэсгэлэн, Конвеншн төвд цугласан зочид идэвхтэй оролцов. Дуудлага худалдаагаар эхлээд насанд хүрсэн шонхрыг 200,000 риалаас дуудаж, 450,000 риалд хүрсэн байна. Дараа нь залуу шонхрыг танилцуулж, 100,000 риалаас эхэлсэн үнэ 450,000 риалд хүрчээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр анх удаа Монголын шонхорт зориулан тусгай павильон байгуулсан нь онцлог байлаа. Саудын Араб болон бүс нутгийн шонхор сонирхогчдын дунд Монголын шонхор нь өндөр чанар, тансаг үнэ цэнээрээ нэр хүндтэйд тооцогддог. Тусгай павильонд Монгол болон Зүүн Азийн шонхор шувуудыг танилцуулсан байна.
Монголын шонхор нь том биетэй, өргөн далавчтай, тэсвэр хатуужилтай гэдгээрээ онцлог бөгөөд өнгөний хувьд цайвар цагаанаас хар хүрэн гээд олон янзын хувилбартай байдгаараа үнэд хүрдэг байна. Энэ шинж чанарууд нь шонхрын спортод онцгой давуу тал олгодог бөгөөд хатуу ширүүн нөхцөлийг даах чадвар, сургалтад хурдан дасдаг чанараараа сонирхогч болон мэргэжлийн анчдын сонирхлын дунд эрэлт өндөр байдаг байна.

Facebook
Twitter
Youtube


П.Батчулуун: Бурхны номд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Тиймээс донор болж, хүнд амьдрал бэлэглэх бол буруу зүйл биш
Төр ачаагаа иргэдэд ҮҮРҮҮЛНЭ, Б.Найдалаад НАЙДААД хэрэггүй
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой
Л.Энх-Амгалан: Сумын сургуулийг 9 жилийн тогтолцоотой болгож, улсын хэмжээнд 20 их сургуультай болох шинэчлэл хийнэ
Испани 500 мянга орчим бичиг баримтгүй цагаачдад хууль ёсны статус олгохоор болжээ
Л.Оюун-Эрдэнийг эрүүгийн дөрвөн хэрэгт хэрэгт холбогдуулан шалгаж байна
“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ
“Бай”-гаа онодоггүй байрны зээл: Алдаа ба сургамж.gif)

Сэтгэгдэл бичих