Засгийн газрын өчигдрийн (2025.10.08) хуралдаанаар нүүрсний хулгайн оффтэйк гэрээнүүдийг ил болгох чиглэл өгсөн.
Энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалаг "Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл. Харамсалтай нь, эхлээд "Хүний амь насанд хүрсэн" гэж гүтгэсэн, няцаагдсан. "Бортээг эзэмшдэг" гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтэйк гэрээ болоод явчихлаа. Ер нь "Бодь" группийн оффтэйк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна. Нүүрсний оффтэйк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд УИХ-ын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй "Бодь" группийн оффтэйк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан. Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай. Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья" гэлээ.
Г.Анар
Сэтгэгдэл бичих