УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2025.10.10) 14:00 цагт Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ. Тус байнгын хорооны 32 гишүүний 22 нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талынхан. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжиж санал өгөх гишүүд цөөнх болох магадлалтай байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 16:00 цагт хуралдуулахаар товлосон. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхлэх эсэх, мөн ирц хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь Д.Энхтүвшин тэргүүтэй 70 гаруй гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад шалгуул” гэдэг шаардлагад нэгдсэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Д.Амарбаясгалангаар хуралдаан даргалуулахгүй” гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй байхвий гэдэг болгоомжлол бий.
Д.Од
Сэтгэгдэл бичих