Б.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!


10-р сарын 10
8 цаг 49 минут

   Сонин биш гэж үү. Л.Оюун-Эрдэнэд “Шударга ёсны илд чинь байна” гэж ам тангараг өргөж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож байсан Б.Энхбаярын хувьд Д.Баясгалан, “Бодь” группийн төмөр зам, нүүрсний оффтэйк гэрээнүүдийн тухай ярих нь хориотой бололтой. Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нүүрсний сонсгол хийх тухай захирамж гаргав. Сонсголыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр даргалав. Ц.Нямдорж нэгэнтээ “Монголчууд эзнээ хармаар байна” гэж байсанчлан Г.Занданшатарын Засгийн газар төрийн нууцаас уржигдар (2025.10.08) ил болгосон 36 оффтэйк гэрээний 31-ийнх нь эзэн, “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд болсон нүүрсний сонсголд гэрчээр оролцохоор Төрийн ордонд морилж байсан юм. Энэхүү сонсголд “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундраг гэрчээр дуудсан ч ирээгүй. Хөгжлийн банк, нүүрсний сонсголын үеэр Б.Энхбаяр гэрч нарыг харцаараа айлгаж, ширүүн дориун тулгасан асуултуудаар буланд шахаж байсан бол “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд ёстой л аядуу зөөлөн хандсан гэхэд хилсдэхгүй. Нүүрсний сонсголын үеэр Б.Энхбаяр, Д.Баясгалан нарын хооронд ямар асуулт, хариулт өрнөснийг эргэн санацгаая.

Б.Энхбаяр: -Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын төсөл дээр “Бодь” групптэй нүүрсний бусад борлуулалтын үнээс 18 хувийн хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулсан. Үнийн зөрүү нь 204 сая ам.доллар. Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийг хаанаас татсан бэ?

Д.Баясгалан: -Энэ бол Монголд сүүлийн 30 жилд хэрэгжсэн хамгийн том төсөл. “Бодь” групп санхүүжилтээ бэлэн мөнгө, нүүрсээр авсан. Бид нүүрс борлуулдаггүй. Та нар биднийг “Хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдан авч, зах зээлийн үнээр зараад дундаас нь ашиг олдог” гэж бодож байна. Нүүрсний бизнесийг мэдэхгүй. Тавантолгойн орд газартай холбоотой ажилд оролцдоггүй байсан.

Б.Энхбаяр: -Танай групп гэрээний үнийн дүнг дарж ирүүлээд байна. Үүнд тайлбар өгнө үү.

Д.Баясгалан: -Манай группийн туслан гүйцэтгэгч буюу төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниудын гэрээг та яриад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК, Хятадын худалдан авагчтай хийсэн гурвалсан гэрээг биднээс хэн ч шаардаагүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК төдийгүй Монгол Улс 2020-2021 онд санхүүжилтгүй болсон. Бид ч мөн адил. Гэрээнд заасны дагуу манай компани нүүрс худалдан авагч нар, гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 325.8 сая ам.доллар босгож, төмөр замын төслийг дуусгасан. Сард дунджаар 173.6 сая ам.долларын санхүүжилтийг өөрсдөө гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 72 сая ам.долларын санхүүжилт авсан. Бидэнд төмөр зам барих саналыг Засгийн газар тавьсан. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар нар 2019 онд ажиллаж байсан. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх энэ төслийг 30 сарын хугацаанд дуусгах үүрэг өгсөн. Бараг цэргийн даалгавар шиг юм ярьж байлаа. Бид ч хугацаандаа дуусгасан. Та нар Х.Баттулгатай холбох гээд байх шиг байна. Х.Баттулга Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам гэж ярихаас жийрхдэг болсон байсан.

            УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгаланд тун зөөлөн хандаж байсан нь нүүрсний сонсголыг телевизээр шууд дамжуулах үеэр тодорхой харагдаж байв. Угтаа Д.Баясгалангийн бардам, аархуу хариултуудыг сонссон Б.Энхбаяр Ц.Нямдорж тэр жил ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон руу “Мөн том байна аа” гэж шазуур зуун хэлж байсан шиг реакци үзүүлж болох байв. О.Баасанхүү Ц.Нямдоржид “Хууль чиний араас явна аа” гэсэнтэй адил хуульч хүний хувьд хатуу анхааруулга өгч, олон нийтээс кока авах боломжтой байлаа. Гэвч Б.Энхбаярын бай нь Д.Баясгалан биш, түүний маргаашийн даалгавар нь Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-тай яаж ийгээд холбох явдал байлаа. Нүүрсний сонсголын үеэр “Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг “Админерал” ХХК-ийнхныг сонсголд ирэхээс өмнөх өдөр гэрчээр дуудаж ирүүлсэн нь ч Д.Амарбаясгалангийн өрсөлдөгчдийн урьдчилан төлөвлөсөн операци байсан нь тодорхой болсон. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар саяхан ам нээсэн шүү дээ. Товчхондоо, Б.Энхбаярын хувьд, нүүрсний сонсголын үеэр “Хар будаг” цацах хүн нь Д.Баясгалан биш, Д.Амарбаясгалан байсан юм. Учир нь тухайн үед Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар улс төрийн тавцнаа сөргөлдөгчид болчихсон байлаа. Д.Сумъяабазар хотын мэр байхдаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарыг ивээлдээ авсан тухай эрх баригч хүчнийхэн ярьдаг байсан цаг. Тиймээс Ж.Сүхбаатарыг Түгжрэлийн сайдаар томилуулсан ч өнөөх нь “Ногоон автобусны хэрэг”-т нэр холбогдож, улс төрийн карьер нь уналтад орсон. Харин Б.Энхбаяр нүүрсний сонсголыг даргалах давуу байдлаа ашиглаж, Д.Сумъяабазарын гол өрсөлдөгч Д.Амарбаясгалангийн эсрэг сценари дэглэсэн хэрэг. Гэвч Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр одоо эвлэрцгээсэн. Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар Д.Амарбаясгаланг МАН-ын даргад сая дэмжлээ. Б.Энхбаяр ичсэн нэрэндээ юү, эсвэл тийм зуумтгай юу Д.Амарбаясгалан руу ноцсон хэвээр үлдлээ. Магадгүй, түүнд шинэ эздэдээ үйлчлэх хэрэг гарсан байх л даа. Тэднийх нь улс төрийн гол өрсөлдөгч бас л Д.Амарбаясгалан. Б.Энхбаярын зүгээс Д.Баясгалан, “Бодь” группийг алгасаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу ноцох зуур Г.Занданшатар “Бодь интернэшнл” ХХК-ийнхны байгуулсан оффтэйк гэрээнүүдийг нийгмийн анхааралд дахин орууллаа. Хүүхдүүд “Би том болохоороо…” гэж ярьдагчлан Б.Энхбаяр “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэж өчигдөр (2025.10.09) хоёр дахь удаагаа мэдэгдлээ. Тэр нь чухам юун тухай юм бол. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК, Бортээгийн “Нууц ноёнтон”-оор тодруулах гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан өөдөөс нь “Бортээгийн уурхай манай компанийн эзэмшилд байгаа” гэж няцаалаа. Бүр аймшигтай нь Д.Амарбаясгаланг хүн амины хэрэгт холбоотой байж болох мэт утга бүхий ярилцлага өгсөн ч шүүх эмнэлгийн дүгнэлт, цагдаагийн байгууллагын албан тоот, талийгаачийн ар гэрийнхний захидал “Б.Энхбаярын ярьсан нь худлаа” гэсэн хариулт өгөв. Энэ олон няцаалтын эсрэг Б.Энхбаяр улс төрийн ямар мэдэгдэл хийнэ гэж. Түүний оронд сэдвээ өөрчилж, Х.Баттулга, Д.Баясгалан, “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтэйк гэрээнүүд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолд ямар хор хохирол учруулсан талаар улс төрийн мэдэгдэл хийвэл сүртэй биш үү. Сошиалынхан сэвээд өгнө шүү дээ, Б.Энхбаяр аа. “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра өчигдөр (2025.10.09) инстаграм сторигоороо Б.Энхбаярыг шоглов. “Би бүх үнэнийг ярья, үнэний туйл минь. Чи чадахгүй л дээ” гэж басав. Тэрбээр Б.Энхбаяр руу бичсэн чатаа ч дэлгэв. Б.Энхбаяр А.Амундрад ямар ч хариу өгөөгүй аж. Б.Энхбаяр “Нүүрсний машинтай 40 сэтгүүлчээ нэрлэ” гэх сэтгүүлчдийн асуултаас өчигдөр бас бултсан...    

С.Тулга

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа3 цаг 47 минутын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан3 цаг 56 минутын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ4 цаг 34 минутын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална4 цаг 35 минутын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй4 цаг 40 минутын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ4 цаг 46 минутын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ5 цаг 20 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна5 цаг 42 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ5 цаг 48 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална5 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан6 цаг 47 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”7 цаг 3 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!7 цаг 8 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу7 цаг 26 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ7 цаг 30 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс7 цаг 35 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.