Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”


10-р сарын 10
8 цаг 55 минут

      Х.Баттулга, Д.Баясгалан хийгээд “15 давхар”-аас тавьсан нүүрсний цог эрх баригчдын дунд түймэр дэгдээв. Г.Занданшатарыг МАН-ын дарга болгох У.Хүрэлсүхийн нүүдлийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангаар нүүв. Гал улам ноцов. Д.Амарбаясгалан “шатав”. Г.Занданшатар бүр ч их “шатав”. МАН-ын Бага хурал дээр болсон хоёр ч удаагийн санал хураалтад ялагдсан Г.Занданшатар Тусгаар тогтнолын ордныг ууртай орхисон. Тэр цагаас хойш Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар Төрийн ордонд ширүүхэн тулж, Засгийн газар уржигдар Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг “тэсрэх бөмбөг”-ийнхөө цагийг таарууллаа. Энэ бол оффтэйк гэрээ! Төрийн нууцаас гаргасан 36 оффтэйк гэрээний 31 нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нэр дээр байгааг Г.Занданшатарын Засгийн газар дахин ил болголоо. Дахин гэдгийн учир нь “Бодь интернэшнл” ХХК Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьсан санхүүжилтээ нүүрсээр тооцож авах тухай гэрээнүүдийг 2022 оны арванхоёрдугаар сард ил болгож байсан. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК “Бодь интернэшнл” ХХК-д нэг тонн нүүрсийг 60 ам.доллараар нийлүүлсэн бол “Бодь интернэшнл” ХХК цааш нь хоёр дахин нугалж, дор хаяж 120 ам.доллараар зарж байсан тухай юм. Гэвч “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундрагийн гарын үсэгтэй оффтэйк гэрээнүүдийн цаад эзэн хэн бэ. Тэр бол Х.Баттулга, Д.Баясгалан нар. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын зодооний ард нуугдсан “Нүүрсний мафиоз” нь тэд байж таарлаа. “Бодь интернэшнл” ХХК дангаараа 22 сая 505 мянган тонн нүүрсний гэрээ хийсэн. Түүнээс 8.2 сая тонныг аль хэдийнэ экспортолсон аж. Төмөр зам, нүүрсэн дээр гар барилцсан Д.Баясгаланд Х.Баттулга хариу барьж “Гавьяат эдийн засагч” цолоор шагнасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай Оюутны холбоонд байхаас нөхөрлөж ирсэн, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалд 2021 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байв. Гэвч үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2022 онд АТГ-аас Н.Удаанжаргалын ажлын байран дээр ажиллагаа явуулав. Энэ тухайгаа “Үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэн нэгжлэг хийсэн” гэж АТГ-ынхан тайлбарласан. Хамгийн сонирхолтой нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал тэр үед гадаад руу явчихсан байсан. АТГ-ынхан ажиллагаа явуулахыг урьдчилж мэдсэн үү, аль хэдийнэ зугтчихсан байв. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа 2023 онд “Н.Удаанжаргал Малайзад байгаа нь батлагдсан. Албан пасспортыг нь хүчингүй болгоно” гэж мэдэгдсэн ч хэрхсэн нь тодорхойгүй өнгөрсөн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “Шувуу” ажиллагаа явуулж, Т.Бадамжунайг Филиппинээс барьж авчирсан ч Н.Удаанжаргалын байгаа улс руу ямар ч “Шувуу” нисгэсэнгүй. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Н.Удаанжаргал руу дөхөж ч очоогүй. Н.Удаанжаргалыг тэд зугтаалгачихсан…  

    Г.Занданшатарын Засгийн газраас “Нүүрсний хулгайтай холбоотой бүх гэрээг төрийн нууцаас гаргалаа” гэж уржигдар (2025.10.08) мэдэгдсэн. Харин маргааш нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монголын топ оффтэйкчин бол А.Амундра” гэж онцоллоо. Ажиглагчид “Б.Энхбаяр одоо л байгаа зөв ониллоо. Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК, Бортээгтэй холбох гэсэн биш “Энэ Б.Энхбаяр ямар муухай хүн бэ” гэдэг үнэлгээг олон нийтээс авчихлаа шүү дээ” гэлцэх зуур “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра Б.Энхбаяр руу чат бичжээ. Тэрбээр “Би танд бүгдийг нь яриад өгье. Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэн ганц л байдаг. Би яг үнэнийг ярья. Мөнгө мөртэй шүү. Олон нийтэд хандаад нээлттэй ярьчихъя” гэсэн байна. Б.Энхбаяр “А.Амундра гэж оройгүй нэг хүн байна шүү дээ. Монголын топ оффтэйкчин гэж болно. Хэдэн их наяд төгрөгийн гэрээ хийсэн. Гэтэл энэ этгээдийг гэрчээр дуудсан ч ирээгүй” гэсэнд А.Амундра “Оройгүй байвал аймаар уу. Орой байгаа л даа. Тэр үеийн ҮАБЗ-ийн гурван гишүүн байгаа. 2019 оны тухай ярьж байна шүү. Манай үнэний туйл чадахгүй л дээ, даанч” хэмээн инстаграмд стори хийжээ. Г.Занданшатарын захирамжаар зохион байгуулсан Нүүрсний сонсголыг даргалсан хүн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Харин Засгийн газар төрийн нууцаас гаргасан оффтэйк гэрээнүүд дээр гарын үсэг зурсан нь “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра. Хоржоонтой нь Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр Төрийн ордныг доргитол нанчилдах зуураа эргээд хартал Б.Энхбаяр, А.Амундра хоёр тулчихсан зогсож байна. Үйл явдлын гол зангилаа одоо л тайлагдаж байгаа биз. Д.Амарбаясгаланг “Нүүрсний хулгайч” хэмээн сошиалд хаяж өгч, “Админерал” ХХК, Бортээгтэй холбох гэсэн бүтэлгүй сценарийнх нь захиалагч, найруулагч нь арай “15 давхар”-т байна уу гэх хардлага энд төрнө. Учир нь МАН-ынхан дунд “Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарыг золиосолж, Х.Баттулга болон “Бодь” группийг “гал”-аас холдуулах гэсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Д.Амарбаясгалангийн гол дайсан нь Г.Занданшатар биш, Л.Оюун-Эрдэнэ” гэсэн яриа гарчээ. Эрх баригчдын дунд энэ яриа өчигдөр, уржигдархан гарсан ч юм биш л дээ. МАН-ын Бага хурлаас бүр өмнө “Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг Г.Занданшатарын эсрэг сумлаж байна” хэмээн жирийн гишүүд нь ч ярьж байв. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга хэмээх цаасан малгайн төлөө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрыг зодолдуулж хорлосон эзэд нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар. Ерөнхий сайд Г.Занданшатар тэдний эл башир аргыг мэдэрсэн үү, 2022 онд ил болгосон оффтэйк гэрээнүүдийг өөдөөс нь чулуудчихлаа. Дуулианаас дуулианы хооронд саармагждаг нийгмийн ой санамжид “Бодь интернэшл” ХХК-ийн булхайтай гэрээнүүдийг дахин сануулах үүднээс шүү дээ. Г.Занданшатарын тавьсан эл урхинд хамгийн түрүүнд орсон хүн бол А.Амундра. “Үнэнээ ярья” гээд гараад ирлээ. Гэхдээ бас их хорлонтой. Б.Энхбаяр өөрийг нь “А.Амундра гэж оройгүй нэг хүн байна шүү дээ. Монголын топ оффтэйкчин гэж болно. Хэдэн их наяд төгрөгийн гэрээ хийсэн. Гэтэл энэ этгээдийг гэрчээр дуудсан ч ирээгүй” гэсний хариуд А.Амундра “Оройгүй байвал аймаар уу. Орой байгаа л даа. Тэр үеийн ҮАБЗ-ийн гурван гишүүн байгаа. 2019 оны тухай ярьж байна шүү. Манай үнэний туйл чадахгүй л дээ, даанч” гэжээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг түншиж байгаа нь тэр. Учир нь 2019 онд ҮАБЗ-ийн тэргүүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гишүүд нь байв. Гэхдээ ҮАБЗ зөвхөн зөвлөмж гаргадаг. Оффтэйк гэрээ хийдэггүй. Тэгэхээр А.Амундрагийн инстаграм сторидоо бичсэнчлэн “Орой нь” гэгдэж буй Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гурав оффтэйк гэрээтэй яаж холбогдох нь сонин. Х.Баттулга Д.Баясгалантай найз. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр нэгэн цагт М.Энхболдыг “60 тэрбумын хэрэг”-ээр унагаж явсан, Г.Занданшатар Х.Баттулгатай Баянхонгороор холбогддог. Тэгэхээр энэ гурван хүн ҮАБЗ-ийн орой нь байхдаа оффтэйк гэрээтэй яаж холбогдсоныг А.Амундра л илчилж таарах нь. “Би бүх үнэнийг ярья” гээд байна шүү дээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа. А.Амундраг яриулъя. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг шүүх хурал дээр “Би бүгдийг ил тод ярья” гэж орилсоор атал шоронд хийчихсэн. А.Амундраг битгий 461-дчихээрэй. Х.Баттулга, Д.Баясгалан болон “Нүүрсний мафиоз”-ийн дундын тоглогч, гол гүйцэтгэгч нь А.Амундра. А.Амундра ам бардам байна. Түүний ард Х.Баттулга, Д.Баясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар бий. Гэвч Х.Баттулга залуусыг золиослохдоо “мэргэжилтэн” шүү дээ. А.Амундраг Б.Ганхуягийн араас далд хийчихвий. Амжиж яриулаарай.  

С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа3 цаг 37 минутын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан3 цаг 45 минутын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ4 цаг 23 минутын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална4 цаг 24 минутын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй4 цаг 29 минутын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ4 цаг 36 минутын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ5 цаг 9 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна5 цаг 32 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ5 цаг 37 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална5 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан6 цаг 36 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”6 цаг 53 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!6 цаг 58 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу7 цаг 16 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ7 цаг 20 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс7 цаг 25 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37Гал түймрийг унтраахаар ажиллаж байна10 сар 9. 10:30Гадаад худалдааны баланс эерэг гарлаа10 сар 9. 10:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.