УИХ-ын Төрийн байгуулалтын хороо өнөөдөр (2025.10.10) 14 цагт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 16:00 цагт Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Гэвч П.Сайнзориг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн энэхүү бичгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэхгүй байгаа талаар Б.Энхбаяр сошиалд мэдээлжээ. Тэрбээр “Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын Тамгын газар биш. УИХ дахь намын бүлгүүд, ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд, ард иргэдэд уг асуудлын улс төр, эрх зүй, эдийн засгийн үндэслэл, тооцооллын талаар судалж санал, дүгнэлт гаргах, байр сууриа үндэслэлтэй илэрхийлэх боломжийг шууд хааж байна. Дэгийн хуулиар хэлэлцэж буй асуудлыг урьдчилж гишүүдэд тараадаг хуультай. Олон намын төлөөлөлтэй, олон ургальч үзэл уралддаг ард түмний төлөөллийн байгууллагыг дүрэмгүй, дэггүй, намын хурал баздаг шигээ ДАРГАлдаг байдал төгсөх болтугай” гэлээ.
Д.Од
Сэтгэгдэл бичих