Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ


10-р сарын 10
11 цаг 11 минут

       НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/. Үнэ нь огцом өсөж буй цорын ганц үнэт металл бол алт биш юм.  Хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсонтой, түүнчлэн үйлдвэрлэлийн эрэлт ихсэж, нийлүүлэлт бага байгаатай холбоотойгоор энэ онд мөнгөний үнэ 75 орчим хувиар өсөөд байна. 

Тодруулбал, пүрэв гарагт мөнгөний үнэ 1980 оноос хойш анх удаа 50 ам.долларыг давж, нэг унц нь 51 ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоожээ. Энэ жил арилжаачид алт, мөнгө гэх мэт хатуу хөрөнгийг найдвартай хөрөнгө оруулалт, мөн тариф, инфляцтай холбоотой болгоомжлолоос авхуулаад Холбооны нөөцийн сангийн бие даасан байдал, улсын өрийн дарамттай холбоотой санаа зовнил зэрэг геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдлаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж байна.  

Улмаар алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаатай зэрэгцэн мөнгөний үнэ ч мөн огцом өссөөр байна. Учир нь уг металл нь нэг унц нь түүхэндээ анх удаа 4000 ам.долларт хүрээд буй алтнаас хямд, өөр нэгэн найдвартай активт тооцогдож байгаа юм. "Silver Institute" хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Майкл ДиРиензо өмнө нь CNN телевизэд мэдээлэхдээ, дэлхийн эдийн засагтай холбоотой болгоомжлол ихээр үүссэн үед хүмүүс мөнгө гэх мэт хатуу хөрөнгийг сонгох нь элбэг байдаг, улмаар мөнгө нь алтны үнийг дагаж өсөх хандлагатай байдаг гэжээ. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны үнэ огцом өссөн нь хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсонтой холбоотой юм. Төв банкууд ч ам.доллароос хамааралтай байдлаа бууруулж, алтны нөөцийг бүрдүүлсэн нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Найдвартай хөрөнгө рүү хошуурах хандлага нь энэ онд мөнгө, цагаан алт зэрэг бусад үнэт металлуудын үнэд ч мөн нөлөөлж байна. Энэ онд мөнгөний үнэ ойролцоогоор 75 хувь, цагаан алтны үнэ 80 хувиар өссөнөөр аль алиных нь өсөлт алтныхаас /51 хувь/ даваад байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ-ны хурлыг даваа гараг хүртэл хойшлууллаа1 цаг 18 минутын өмнөД.Амарбаясгалан: Гүтгэлгийн хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан2 цаг 38 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ3 цаг 42 минутын өмнөБНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа8 цаг 5 минутын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан8 цаг 13 минутын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ8 цаг 51 минутын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална8 цаг 53 минутын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй8 цаг 58 минутын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ9 цаг 4 минутын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ9 цаг 38 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна10 цагийн өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ10 сар 10. 10:10Эмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална10 сар 10. 10:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 10. 9:11Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”10 сар 10. 8:55Б.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!10 сар 10. 8:49Д.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу10 сар 10. 8:32Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ10 сар 10. 8:28Танилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс10 сар 10. 8:23Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.