Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр нийт 2475 тонн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна.
Үүнээс 1535 тонн нь мидлингэн шахмал түлш байгаа бол 940 тонн нь хагас коксон түлш байгаа юм.
Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна.
Хэрэглэгчдийн зүгээс “Хотула” апп болон “Сайн” карт, Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.
Хагас коксон шахмал түлшийг зөв хадгалах нь түлшний чанар, шаталт, аюулгүй байдал зэрэгт чухал нөлөөтэй. Хагас коксон шахмал түлшний GB34170:2017 олон улсын стандарт шаардлагад зааснаар түлшийг хадгалах газар нь:
- Бороо, ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай, тоосноос бүрэн хамгаалагдсан, агуулах, гарааш, зоорь гэх мэт газар байна.
- Мөн гадна талбайд газрын доод хэсгээс чийг орохоос сэргийлэн шууд газарт тавихгүй, хучилт хийж хамгаалах,
- Тагтай, төмөр саванд гал, зуухнаас хол хадгална.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээ (2025.11.27)
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөрт хамаарах агуулгын теле хичээлийн холбоос
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүллээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих