МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-ынхан 2025 оны есдүгээр сарын 10-нд саатуулсан. Тухайн үед АТГ-ын мөрдөгчид түүний ажлын байр, гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарсан. Ц.Чулуунзагдыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид 30 хоног саатуулахаар болсон юм. Түүнийг хорих хугацааг 30 хоногоор сунгасан аж. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн лхагва гарагт (2025.10.08) сэтгүүлчдэд “Миний ярилцлагад нэр нь гарсан хүмүүсээс АТГ байцаалт авсан байна лээ” гэж ярьсан. Тэрбээр өчигдөр “Ц.Чулуунзагдын ах, “Админерал” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Ламжавыг 2023 онд яллагдагчаар татсан байсан шүү” гэсэн юм. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд нүүрсний сонсголд гэрчээр оролцохдоо “Би намын албан тушаалтан. Ахынхаа бизнест огт оролцдоггүй. Миний ах намайг бага байхад л бизнес эрхэлдэг байсан. Надтай, надгүй бизнесээ аваад явж байгаа” гэж байсан бол Ц.Ламжав нүүрсний сонсгол дээр “30 сая ам.доллар бэлнээр авч явна гэж юу байх вэ дээ. Эрүүл ухаантай хүний ой тойнд орохооргүй худал зүйл” хэмээн тайлбар өгч байлаа. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад Д.Амарбаясгалан дарга ч, Ц.Чулуунзагд ч, Б.Энхбаяр ч гай болж байна” гэж дурдсан юм.
Б.Энх
Сэтгэгдэл бичих