УИХ улсын төсөв хэлэлцэхтэй манатай байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө (2025.10.10) 08:30 цагт, чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт хуралдах товтой байсан ч хуульд заасан 72 цаг нь хүрэхгүй байсан тул 14:00, 16:00 цаг болгон өөрчилсөн. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул. Бид огцруулах санал гаргаагүй. Ёс зүйн шаардлага тавьж байна” гэж 22-уулаа Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн гишүүд албан шаардлагынхаа утгыг өөрчилжээ. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар дөнгөж сая Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурсныг танилцуулж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн мэдүүлэхээр болсноо мэдээлэв. Энэхүү бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан аж.
Л.Номин
Сэтгэгдэл бичих