БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа


10-р сарын 10
12 цаг 11 минут

      Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезийг өнөөдөр /2026.10.10/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Ө.Шижир хоёр улсын 65 жилийн түүхтэй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан дэмжлэг хөгжиж ирснийг  тэмдэглэв.

Тэрээр Элчин сайд Х.Родригезийг ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилсан бол Кубын Үндэсний Ассамблейн гишүүн Мариэла Кастро манай улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон нь хоёр улсын түүхэнд тод мөр үлдээснийг онцлов.

Эх орондоо удахгүй бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч байгаад Элчин сайд Х.Родригез парламентын бүлгийн дарга Ө.Шижирт талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид ч улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.

Мөн олон улсын харилцааны нөхцөл байдал, Ковид-19 халдварын дараах эдийн засгийн хямралаас үүдэж дэлхийн улсуудад тулгарсан нийтлэг сорилтыг давах Монгол Улсын бодлого эерэг үр дүнтэй байсныг тэмдэглээд Куба Улсын хувьд эдийн засгийн хямралаас улбаалан одоо бий болоод байгаа нийгмийн хямралуудыг давахад Монгол Улсын туршлага чухал гэв.

Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга болон нийт гишүүдэд талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Гүтгэлгийн хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан12 минут 8 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 17 минутын өмнөБНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа5 цаг 40 минутын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан5 цаг 48 минутын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ6 цаг 26 минутын өмнөХагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална6 цаг 28 минутын өмнөАНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй6 цаг 33 минутын өмнөМөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ6 цаг 39 минутын өмнөБ.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ7 цаг 13 минутын өмнөБ.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна7 цаг 35 минутын өмнөСуудлын болон ачааны авто машины импорт багасжээ7 цаг 41 минутын өмнөЭмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална7 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан8 цаг 40 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”8 цаг 56 минутын өмнөБ.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!9 цаг 1 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу9 цаг 19 минутын өмнөГ.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ9 цаг 23 минутын өмнөТанилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс9 цаг 28 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:1519 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв10 сар 9. 10:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.