Д.Амарбаясгалан: Гүтгэлгийн хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан


10-р сарын 10
17 цаг 38 минут

       Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ид хэлэлцэж байна.

 УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын даргын өрсөлдөөнд бус эдийн засагтаа анхаарсан бол огцруулах хэмжээнд хүрэхгүй байсан хэмээн шүүмжилж байгаа юм. Харин Ерөнхий сайд “эдийн засгийн бүх асуудал нүүрстэй холбогддог” гэж тайлбарлаж байна.

Хуралдааны үеэр нүүрсний гэх асуудалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хамааралгүй болохоо баримттайгаар тайлбарласан юм.

Тэрбээр “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрхийг нь олгосон олон их наяд төгрөгийн нүүрсний гэрээтэй холбоотой асуудлууд яригдаж байгаад талархаж байна. 2022 оны нүүрсний сонсгол яг ингэж эхэлж байсан. Харамсалтай нь оффтейк гэрээнүүдийг бүгдийг нь нуугаад өнгөн дээр нь өөр хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зарлаж нийгэмд гүжирдэж гүтгэсэн. Тэрний хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан. Өнөөдөр харин оффтейк гэрээнүүд яаж хийгдэж, хэн хариуцаж байсан бэ гэдэг нь цаг хугацаатайгаа гарч ирж байгаад баяртай байна. Оффтейк гэрээнүүд бүгд 2021.06.23-ны өдрөөс өмнө хийгдсэн. Би ЗГХЭГ-ын даргаар 2022 оны есдүгээр сараас эхэлж ажилласан. Тэр үеэс эмх замбараагүй байсан гэрээнүүдийг цэгцлэх, Биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Ч.Хүрэлбаатар сайд, Ж.Ганбаатар сайд нарын хамтаар ажиллаж байсан. Олон хүний эрх ашиг хөндөгдсөний улмаас өөрийг маань нүүрсчин болгож зарлах ажил хийгдсэн гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.

УИХ-ын дарга үргэлжлүүлэн “Нүүрстэй холбоотой асуудлыг маш тодорхой болгох ёстой. Сэжүүрүүдийг уг эзэн дээр нь очих хүртэл нь УИХ сонсгол зохион байгуулах ёстой. Сүүлдээ хэвлэлээр нүүрсний хулгайд холбогдсон мэтээр гүтгэж байгаад огцруулах асуудлыг хүртэл тавьдаг болсон. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжоор хязгаарлах алхмыг хүртэл хийж байна. Энэ бол улстөрийн дарамт. Маш олон гишүүдийг ингэж дарамталж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ-ны хурлыг даваа гараг хүртэл хойшлууллаа2 цаг 49 минутын өмнөД.Амарбаясгалан: Гүтгэлгийн хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан4 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ5 цаг 14 минутын өмнөБНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа9 цаг 37 минутын өмнөЗ.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан9 цаг 45 минутын өмнөЦ.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ10 сар 10. 11:24Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална10 сар 10. 11:23АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй10 сар 10. 11:18Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ10 сар 10. 11:11Б.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ10 сар 10. 10:38Б.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна10 сар 10. 10:16Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ10 сар 10. 10:10Эмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална10 сар 10. 10:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 10. 9:11Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”10 сар 10. 8:55Б.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!10 сар 10. 8:49Д.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу10 сар 10. 8:32Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ10 сар 10. 8:28Танилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс10 сар 10. 8:23Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй10 сар 9. 13:49Шатахуун ачсан машин унаж найман тонн түлш асгарчээ10 сар 9. 12:42Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 9. 11:23НҮБ-ын энхийн сахиулагчдын тоог цөөлнө10 сар 9. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ10 сар 9. 11:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.