Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Оюутолгой” ХХК гадаадын компанитай 1.9 сая ам.доллараар гэрээ хийж, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон


10-р сарын 11
16 цаг 56 минут

  УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоо мэдэгдсэн ч энэ асуудал парламент дээр гацаанд орсон. Б.Энхбаярын зүгээс “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэж хоёр ч удаа мэдэгдсэн. Г.Занданшатар Б.Энхбаярыг сайдаар томилох болсноо танилцуулах хүсэлтээ УИХ-д илгээсэн ч П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир тэргүүтэй гишүүд Ерөнхий сайдаас огцруулах санал гаргаж, өчигдөр (2025.10.01) Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэлсэн ч ирэх даваа гараг хүртэл завсарласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярын өнөөдөр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатарын найруулж, өдгөө Японд тоглож буй “Монгол хаан” жүжгийн санхүүжилттэй холбоотой баримтуудыг олон нийтийн сүлжээнд дэлгэлээ. Тэрбээр “Баримт ялна. Би “Ажлаа авсныхаа дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэдгээ өмнө нь хэлсэн. Улс төрийн нөхцөл байдал “халж” үнэн, худал нь мэдэгдэхгүй олон асуудал, мэдээлэл ойрын өдрүүдэд хөвөрсөн тул мэдэгдэлдээ хөндөхөөр бэлтгэж байсан зарим асуудлыг нотлох баримттайгаар дэлгэж байна. Д.Амарбаясгалантай холбоотой гэх “Админерал” компанитай холбоотой мэдээлэл гадаадын нэр бүхий сайтад 2023 оны есдүгээр сард(Нүүрсний сонсгол болохоос гурван сарын өмнө) нийтлэгдсэн байдаг. Монгол Улсын дотоод улс төрийн мэдээллүүд сүүлийн 2-3 жилд гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад их гардаг, гадаад сурталчилгааны давтамж өндөр болсныг та бүхэн мэднэ. Үүний зардал мөнгө харин хаанаас санхүүждэг байсныг хэн ч мэддэггүй. Тэгвэл Монголын ард түмний өмч болсон төрийн өмчийн компанаас НУУЦ гэрээ хийгдэж энэ бүх ПР, сурталчилгаа хийгддэг байсан нь дараахь баримтаар нотлогдоно.

Нэг. “Эрдэнэс-Оюутолгой” компани нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар (7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “Дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг “Херо энтертайнмент” компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.

Хоёр. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас дээрх гэрээ, тайлангуудыг нууцаас гаргах чиглэлийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагад өгсөн бөгөөд Тагнуулын ерөнхий газраас хууль зөрчиж, нууцад авсан байна гэсэн дүгнэлт гарсан.

Жич: Доорх НУУЦ-ын тамгатай баримтууд нь Засгийн газрын шийдвэрээр нууцаас гарсан тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зөрчил одоо байхгүй болно” гэлээ.

 

Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улс төржилтийн шуурга өдөөх биш харин ажлаа хийж, цаг агаарын хүндрэлээс сэргийлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар санууллаа10 сар 12. 17:02ГХЯ: "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна10 сар 12. 16:35Тодруулга: ТББХ-ны хуралдаан Даваа гарагт үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ10 сар 12. 12:56У.Хүрэлсүх Я.Содбаатарыг заамдаж, А.Үйлстөгөлдөр Д.Амарбаясгалангийн талд үйлчилсэн гэв үү10 сар 11. 20:14Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Оюутолгой” ХХК гадаадын компанитай 1.9 сая ам.доллараар гэрээ хийж, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон10 сар 11. 16:56ТББХ-ны хурлыг даваа гараг хүртэл хойшлууллаа10 сар 10. 18:58Д.Амарбаясгалан: Гүтгэлгийн хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан10 сар 10. 17:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 10. 16:33БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа10 сар 10. 12:11З.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан10 сар 10. 12:02Ц.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ10 сар 10. 11:24Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална10 сар 10. 11:23АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй10 сар 10. 11:18Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ10 сар 10. 11:11Б.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ10 сар 10. 10:38Б.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна10 сар 10. 10:16Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ10 сар 10. 10:10Эмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална10 сар 10. 10:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 10. 9:11Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”10 сар 10. 8:55Б.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!10 сар 10. 8:49Д.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу10 сар 10. 8:32Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ10 сар 10. 8:28Танилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс10 сар 10. 8:23Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.