У.Хүрэлсүх Я.Содбаатарыг заамдаж, А.Үйлстөгөлдөр Д.Амарбаясгалангийн талд үйлчилсэн гэв үү


10-р сарын 11
20 цаг 14 минут

   МАН-ын Бага хурал өнгөрсөн сарын 27-нд хуралдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр ч удаагийн санал хураалтаар ялж намын дарга болсон. Энэ бол Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй наяад оныхны ялалт байлаа. МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг Улсын Дээд шүүх 60 хоногийн дотор бүртгэх хуультай. Эрх баригч хүчин дэх наяад оныхон ялалтаа тэмдэглэж, Тусгаар тогтнолын ордноор нэг алга ташилт нижигнүүлсэн ч энэ нь улс төр дэх тулааны дөнгөж эхний раунд л байв. Тэднийг өөрсдийнх нь хэлдэгчлэн “Ах нар” нь Төрийн ордонд ринг засчихсан хүлээж байсан юм. Нийслэл, дүүргүүд, орон нутгийн МАН-ынхан төдийгүй АН-аас бусад намын дарга нар Д.Амарбаясгаланд цахим ертөнцөөр нэг баяр хүргэж байх агшинд Их тэнгэрт юу болов...

Эрт урьдын цагт У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурав Их тэнгэрт ах дүүсийн ёсоор амар сайхан аж төрдөг байв. М.Энхболдын властийг түлхэн унагасан цагаас тэдний ноёрхол Монголын улс төрд тогтсон. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас огцрох мэдэгдлээ хийж, Л.Оюун-Эрдэнэд тамгаа гардуулсан. Л.Оюун-Эрдэнэ 2004 оноос хойшхи Ерөнхий сайд нарын дунд хамгийн олон жил буюу таван жил Засгийн газрыг тэргүүлсэн. Энэ бол У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын хамтын хүч, оролцоо, нөлөө. Харин У.Хүрэлсүх, Х.Баттулга гэсэн блок задрахын цагт Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга тэргүүтэй “15 давхар”-ын талд гарсан нь Их тэнгэрээс хөөгдөх нэг шалтгаан болсон юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч түүний араас нүүх цаг болжээ. Тиймээс тэд МАН дахь наяад оныхныг “Ах нар”-ынхаа эсрэг хөдөлгөв. МАН-ын Бага хурал дээр наяад оныхон нэгдмэл байж, Тусгаар тогтнолын ордны дотор, гадна идэвхтэй ажилласаар Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон. Г.Занданшатарын Засгийн газрын сайд нараас хоёр талд ажиллаж, хонжоо хайсан хүмүүсийн нэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Тэрбээр эхний санал хураалтад Г.Занданшатарт саналаа өгсөн бол хоёр дахь санал хураалтын үеэр Увсынхнаа багцалж Д.Амарбаясгаланд санал өгүүлжээ. Наяад оныхон энэ мэтээр адтай ажиллаж байхад У.Хүрэлсүхийн найдвар болсон генсек Я.Содбаатар өнгөн дээрээ идэвхгүй төлөвтэй мэт байсан ч “хөшиг”-ний ард Х.Баттулгад үйлчилсэн тухай яриа улс төрийн хүрээнд бий. “Ах Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкны хэргээс мултарч, “Эрдэнэт үйлдвэр” хавиар ашиг сонирхлоо эргэлдүүлж байгаа” гэгддэг Я.Содбаатар Х.Баттулгад яагаад үйлчлэх болов! УИХ-ын гишүүн З.Мэндсайхантай хамт Арцатын аманд орон сууцны хотхон барьж байгаа гэх Я.Содбаатар улс төрд төдийгөөс өдий хүртэл нөхөрлөж, албан тушаал дэвших замыг нь зассан У.Хүрэлсүхийнхээ итгэлийг ийнхүү алдсан бололтой. Тиймээс МАН-ын Бага хурлын шийдвэрийг сонсож, наяад оныхон Д.Амарбаясгалангийн зүг алга ташихыг харсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Я.Содбаатарыг хүмүүсийн дэргэд заамдаж авсан тухай мэдээлэл дуулдана. У.Хүрэлсүхийн дургүйг хүргэсэн өөр нэгэн хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр. “Мөнхийн рэп” хамтлагийн Үйлсээ, FM хөтлөгч Үйлсээ хэмээн үеийнхээ залууст танил болсон тэрбээр нэг хэсэг Д.Амарбаясгалангийн цай, кофе зөөгч байсан. Удалгүй У.Хүрэлсүхийн ивээлд багтаж Я.Содбаатараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалыг хүлээж авсан. МАН-ынхны үе хоорондын тулаан төр орших уу, эс орших уу дээр тулаад буй энэ эгзэгтэй үед тэрбээр “Элэг нь хаа юм бэ” гэсэн үү Д.Амарбаясгаланг дэмжиж гүйж байгаад “Ах нар”-таа баригдсан сурагтай. Өөр “юм” ч дуулдаж байна. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар МАН-ын даргын суудлын төлөөх тулаанаа УИХ-ын дарга огцрох уу, Ерөнхий сайдыг унагах уу болгосон энэ үед Ерөнхийлөгчийн институци хавиар цагийн байдал ийм байгаа аж.

С.Тулга

       



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улс төржилтийн шуурга өдөөх биш харин ажлаа хийж, цаг агаарын хүндрэлээс сэргийлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар санууллаа10 сар 12. 17:02ГХЯ: "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна10 сар 12. 16:35Тодруулга: ТББХ-ны хуралдаан Даваа гарагт үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ10 сар 12. 12:56У.Хүрэлсүх Я.Содбаатарыг заамдаж, А.Үйлстөгөлдөр Д.Амарбаясгалангийн талд үйлчилсэн гэв үү10 сар 11. 20:14Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Оюутолгой” ХХК гадаадын компанитай 1.9 сая ам.доллараар гэрээ хийж, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон10 сар 11. 16:56ТББХ-ны хурлыг даваа гараг хүртэл хойшлууллаа10 сар 10. 18:58Д.Амарбаясгалан: Гүтгэлгийн хамгийн том хохирогч нь миний бие. Нэг хүрз нүүрс олборлоогүй байхад нүүрсний хулгай хийсэн мэтээр олон нийтэд ойлгуулсан10 сар 10. 17:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 10. 16:33БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезтэй уулзлаа10 сар 10. 12:11З.Мэндсайхан: Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах бичигт МАН-аас 34, АН-аас 31, бусад нам, эвслээс хоёр гишүүн гарын үсэг зурсан10 сар 10. 12:02Ц.Чулуунзагдыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ10 сар 10. 11:24Хагас коксон шахмал түлшийг ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай газар хадгална10 сар 10. 11:23АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг баталж чадсангүй10 сар 10. 11:18Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ10 сар 10. 11:11Б.Баасандорж хууль зөрчихөө мэдэнгүүтээ Ерөнхий сайдын хувь заяаг хэлэлцэх товыг өөрчилжээ10 сар 10. 10:38Б.Энхбаяр: Засгийн газрыг огцруулахаар УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна10 сар 10. 10:16Суудлын болон ачааны авто машины импорт багасжээ10 сар 10. 10:10Эмч нарын цалин нэмэх асуудлыг Сангийн яам судална10 сар 10. 10:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 10. 9:11Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрын зодооны ард нуугдсан Х.Баттулга, Д.Баясгалан тэргүүтэй “Нүүрсний мафиоз”10 сар 10. 8:55Б.Энхбаяр Д.Баясгалан, “Бодь” группийн оффтэйк гэрээнүүдийн талаар огт ярьдаггүй!10 сар 10. 8:49Д.Амарбаясгалангийн эсрэг гарын үсэг зурсан гишүүд ирц бүрдүүлэхгүй бойкотлох уу10 сар 10. 8:32Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэнэ10 сар 10. 8:28Танилц: ТББХ дээр Г.Занданшатарын эсрэг санал өгөх Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 22 гишүүний нэрс10 сар 10. 8:23Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ10 сар 9. 19:11А.Амундра: Намайг гэрчийн хамгаалалтад аваад ярих боломж олгочих. Үнэнийг ярья10 сар 9. 19:04Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв10 сар 9. 18:04Багш нар 10 дугаар сарын 15-наас ажил хаяхаа мэдэгдлээ10 сар 9. 16:27Д.Амарбаясгалан: Г.Занданшатар сайд аа, өөрийнхөө хийсэн оффтэйк гэрээнүүдийг өөрөө тайлбарлаарай10 сар 9. 16:18Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов10 сар 9. 13:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.