МАН-ын даргын хагаралдаанаар ил болсон МАРТАЖ БОЛОХГҮЙ баримтууд


10-р сарын 13
11 цаг 07 минут
       МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн ширүүсэж, Төрийн ордонд орж ирж шийдэгдэх хэмжээнд хүрч томров. Энэ 7 хоногт Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах уу, үлдээх үү гэдэг шийдвэрийг УИХ гаргана.
МАН-аас томилогдсон Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь намын даргад өрсөлдөж, нэг нэгийнхээ эсрэг олон баримтыг ил болгож байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр эвлэрч, МАН-ын даргын асуудал шийдэгдэх нь цаг хугацааны асуудал. Харин тэдний гаргаж тавьсан баримтыг шалгаж, хариуцлага тооцох нь хууль хяналтын байгууллагын, мартахгүй байх нь ард иргэдийн үүрэг болж байна. Улстөрчид эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, олон баримтыг ил гаргадаг ч ард иргэд бид хэсэг шуугьж байгаад мартчихдаг, хариуцлага тооцож чаддаггүйгээс тэд улам гаарч, хэдэн зуун тэрбумын авлига, хулгайг юман чинээ бодохоо байж, нэгнийхээ эсрэг баримт болгон гаргаж тавьж байна. Тэгвэл намын даргын төлөөх тэмцэлдээнээс ил болсон мартаж болохгүй баримтуудыг нэгтгэн сунуулъя.
Нэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан Гашуунсухтайтын төмөр замын хил холбох, нүүрс олборлох, тээвэрлэх гуравласан гэрээ нь нүүрсний үнийг одоогийнхоос 40 хувиар хямдаар байгуулсан.
16 жил гацаад байсан Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж, түүхэн үйл явдал болж байв. Ингэхдээ БНХАУ-ын талаас тавьсан саналын дагуу "Гурвыг цогцоор" буюу төмөр замын хил холбох, нүүрс олборлох, борлуулах гэрээг БНХАУ-ын "Чайна Энержи" компанитай байгуулсан. Тэгвэл дээрх гэрээгээр нүүрсний үнийг одоогийнхоос 40 хувиар хямд үнээр 16 жил нийлүүлэхээр хийсэн. Үүний улмаас Монгол Улс 35 их наядын алдагдал хүлээхээр байна гэдгийг Г.Занданшатарын Засгийн газраас гаргаж тавьсан юм. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулахаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Харин "Чайна Энержи", "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээг одоо хүртэл ил болгоогүй байгаа юм.
Хоёр. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогдсон Бортээгийн уурхай, "Админерал" компанитай холбоотой мэдээлэл, баримт энэ өдрүүдэд ч хөврөв.
Тодруулбал, МАН-ын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээс хойш түүний хүн гэгддэг Ц.Чулуунзагдыг цагдан хорьсон. АТГ-аас “Ц.Чулуунзагдыг хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон гэсэн мэдээлэл өгсөн. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирал агсан, БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын гарын үсэгтэй дардас Ц.Чулуунзагдын гэрээс олдсон, дардсыг ашиглаж гүйлгээ хийсэн байж болзошгүй" гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн юм. Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч. "Админерал" нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээсэн гэсэн баримт нүүрсний сонсголоор яригдаж байсан юм. Тэгвэл дээрх компанитай холбоотой мэдээлэл намын даргын сунгааны үеэр ч хөврөв.
Гурав. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Лхагвын тойм" ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо нүүрсний хулгайтай холбоотой хэд хэдэн баримт ярьсан.
Тэрээр нүүрсний хулгай нэг гэж байсан бөгөөд тэрээр нүүрсний сонсголын үеэр гаргасан баримтууд энэ хэрэгтэй холбоотой гээд харин Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээ нүүрсний хулгай 2 болсон хэмээн ярьсан. Гушуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг хийхдээ нэг тонн нүүрсийг 53 ам.доллароор борлуулахаар гэрээлсэн. Гэхдээ энэ үнийг Засгийн газар, УИХ бус "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Х.Мөнхжаргал тогтоож хийсэн. БНХАУ-ын талаас нүүрсийг Биржийн үнээс таван хувийн хөнгөлөлт эдэлье гэсэн санал тавьсан байхад Д. Амарбаясгалангийн найз ЭТТ-н захирал Х. Мөнхжаргал 50 хувийн хөнгөлөлттэй үнээр гэрээ хийсэн гэсэн мэдээллийг өгсөн.
Дөрөв. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, нүүрсний оффтейк гэрээнүүдийг нууцад авч байсан гэсэн мэдээлэл ил болж, Засгийн газрын хуралдаанаас зарим хэсгийг нууцаас гаргасан.
Энэ талаар өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ч яригдаж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Оффтейк гэрээтэй холбоотой шийдвэр ҮАБЗ гаргадаг нь үнэн. Тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэр гаргадаг. Нэг үгээр хэлбэл, шууд гэрээ хийх, худалдан авалттай холбоотой асуудлаар ТЕГ-аас бичиг авахын тулд ийм шийдвэр гаргадаг. Тагнуул үүнийг нууц гэж үздэг. Тиймээс энэ зөвлөмжийг ч ил болгох хэрэгтэй" хэмээн ярьсан юм.
Мөн нүүрсний оффтейк гэрээг 2019-2022 оны хооронд ажиллаж байсан ҮАБЗ-өөр нууцад авч байсан гэсэн мэдээлэл ил боллоо. Нүүрсний оффтейк гэрээ бол бизнесийн гэрээ. Энэ гэрээг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад авч байсан нь олон нийтэд ил болов. 2019-2022 онд нүүрсний оффтейк гэрээнүүдийг нууцад авах үеэр одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байсан юм.
Хамгийн ноцтой нь нууцаас гаргасан 33 оффтейк гэрээний 31 нь Бодь группийн оролцоотой байгаа бөгөөд Бодь групп дангаараа 22 сая 505 мянган тонн нүүрсний гэрээ хийсэн нь ил болсон.
Тав. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийн нэг нь АМНАТ тогтоох аргачлалтыг өөрчилж 55 дугаар тогтоол баталсан. Үүний уршгаар улсын төсөвт төвлөрөх ёстой байсан 200 тэрбум алдагдана гэсэн мэдээлэл.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлдээ Засгийн газар 55 дугаар тогтоол баталж, нэг компанид давуу байдал олгосон гэсэн юм. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баасан гарагын ТББХ-ын хурал дээр хэлэхдээ "АМНАТ бол MCS компанийн Ж.Оджаргал захирлын лобби байж ирсэн" гэсэн.
Зургаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа "Монгол хаан" жүжгийг "Эрдэнэс Оюутолгой" компаниас 7 тэрбум төгрөг гаргаж, олон улсад сурталчилсан гэсэн баримтыг тавилаа.
Тодруулбал, “Эрдэнэс Оюутолгой“ компани 7 тэрбум төгрөгийн гэрээгээр “Хэро энтертайнмент”-ийн “Монгол хаан“ жүжиг болон айлчлалын гадаад сурталчилгааг хийлгэхээр гаднын PR компанитай гэрээ хийснээ нууцад авчээ" гэсэн мэдээллийг ил болголоо.
Дээрх баримтуудаас харахад манай Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүд, ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжүүд бүгд аль нэг бүлэглэл, компанийн эрх ашгийг хамгаалдаг болох нь харагдаж байгаа юм. МАН-ын даргын асуудал нэг тийш шийдэгдэж, намын хагарал дуусна. Харин намын даргын төлөөх тэмцэлдээнээр ил болсон дээрх баримтыг бид мартаж болохгүй, хууль хяналтын байгууллага ч шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох үүрэгтэй үлдэж байна.
Эх сурвалж: Лхагважаргал ОДОНЧИМЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АБГББХ: Зээлийн хэлэлцээр, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ2 цаг 16 минутын өмнөЗасгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд2 цаг 19 минутын өмнөЭмч, багш, шинжлэх ухааны салбарын цалингийн асуудлаар тогтоол баталлаа8 цаг 32 минутын өмнө60 вагон буюу 3600 тонн АИ-92 автобензин байна8 цаг 52 минутын өмнөЭЗБХ: Төрийн өмчийн талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 58 минутын өмнөД.Манлайбаатар: Хувцсаа сольдог камергүй өрөөнд цэргүүд нэгнээ зодсон байна9 цаг 28 минутын өмнөБ.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахууны хольц буй нь шаардлагатай нөөцлөх боломжийг булааж байна12 сар 24. 11:18Баян-Өлгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээхээр шийдвэрлэжээ12 сар 24. 11:01Фото: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна12 сар 24. 10:01ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 24. 9:53ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв12 сар 24. 9:50ЗГ: Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ12 сар 24. 9:46Ганц сая доллар ч олоод ирж чадахгүй дарга нарыг гадаадаар зугаалуулах хэрэг байна уу?12 сар 24. 9:42Цэргийн албан хаагчид нэгнийхээ биед халджээ12 сар 24. 9:28Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа12 сар 24. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн12 сар 24. 9:08Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа12 сар 23. 22:40Айл өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх иж бүрэн санаачилгыг хэрэгжүүлнэ12 сар 23. 19:01Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ12 сар 23. 13:36Сайн дураараа нутаг буцах цагаачдын урамшууллыг нэмэгдүүлжээ12 сар 23. 13:31ЭЗБХ: Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай хэлэлцэв12 сар 23. 13:27Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна12 сар 23. 13:24Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна12 сар 23. 13:15ЭЗБХ: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 23. 13:08Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна12 сар 23. 11:16Хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө12 сар 23. 11:13АҮЭБЯ: Энгийн АИ-92 хуучин үнээрээ байгаа12 сар 23. 10:20Төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэл12 сар 23. 10:13Монгол Улсад 2025 онд өрнөсөн онцлох 10 үйл явдал12 сар 23. 10:07Э.Халиунболд: Саудын Арабаас сайхан мэдээ дуулгахын тулд хичээх болно12 сар 23. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.