УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр: "ТББХ-ы хурлыг хойшлуулсан шалтгааныг байнгын хорооны даргаас өөрөөс нь маш сайн асуух хэрэгтэй. Бид юу ч ойлгосонгүй. Маш харамсалтай зүйл боллоо. Өнгөрсөн баасан гарагийн хуралдаан түр завсарласан учраас 5 дахь өдрийн ирцээрээ үргэлжлэх бүрэн боломжтой байсан.
30 гишүүнээс 22 буюу 70 гаруй хувийн ирцтэй байхад тодорхойгүй хугацаагаар гэнэт хойшлуулчихлаа. 10 гишүүн үг хэлэх байсан.
Би хамгийн түрүүнд хугацаандаа орж ирсэн. Миний араас 4,5 гишүүн орж ирсэн. Ингээд ирц хүрсэн байсан учраас хурал үргэлжлүүлэх санал тавьсан боловч бидний саналыг хүлээж авсангүй. Өнгөрсөн баасан гарагийнх бол ажлын цаг дууссан гэж ойлгож болно.
Гэтэл өнөөдөр ажлын өдөр ажлын цагаар, ирц хүрсэн байхад тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай. Нэг зүйл хэлсэн нь ирцэнд байгаа гишүүд хүрэхгүй байгаа учраас санал хураах боломжгүй гэнэ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын дэгээр чуулганы хуралдаанд ч ирцэнд орчхоод санал хураах үед байхгүй бол эсрэг саналд ороод явж болдог шүү дээ.
Гэтэл ийм шалтгаанаар хойшлууж байгаа нь УИХ-ын дэгийг зөрчлөө. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэлээ. Энэ асуудал хөндөгдөнө.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр орж ирээд бүлгийн хурал давхацсан учраас хурлаа эхлүүлж байг, санал хураах үеэр АН-ын гишүүд орж ирнэ гэж хэлсэн. Байнгын хорооны хурал даргалж байгаа Ц.Сандаг-Очир гишүүн хэт нэг талыг барьж хурлыг удирдах нь их эрсдэлтэй бөгөөд муухай харагдаж байна.
Хамгийн харамсалтай нь бид төсвөө хэлэлцэж чадахгүй байна. Улсын төсвийг өргөн бариад 45 хонолоо. Хэрэв төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах нь хамгийн бага асуудал шүү. Үндэсний аюулгүй байдалд ч хохирол учрах эрсдэл үүснэ. Төсөв батлагдахгүй бол ирэх оны 1-р сарын 1-нээс зөвхөн төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих төдий л явна. Маш харамсалтай. " гэв.
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна
390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна.gif)

Сэтгэгдэл бичих