Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо


10-р сарын 14
9 цаг 04 минут

      

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шинэ Дели хот дахь Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар угтаж авлаа.

Хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэж, Хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүндэт харуулд хүндэтгэл үзүүлсний дараа угтах ёслолд хүрэлцэн ирсэн БНЭУ болон Монгол Улсын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Энэ удаагийн төрийн айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна.

сонин mn

сонин mn

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол, Энэтхэгийн бизнес форум зохиож, “Монголын сайхан орон” сэдэвт урлагийн тоглолт, гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн толилуулна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн юм.

сонин mn
сонин mn

Энэтхэг нь хүн амынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт, эдийн засгаар тавдугаарт, газар нутгийн хэмжээгээр долоодугаарт жагсдаг. Индусийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүссэн өлгий нутаг бөгөөд түүхийнхээ ихэнх үед худалдааны замын зангилаа байсан түүхтэй.

2014 онд Ерөнхий сайдаар томилогдсон Н.Моди-гийн Засгийн газар ядуурлыг бууруулах, боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарч олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь Энэтхэгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.

Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,3 их наяд ам.доллар. Экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум ам.доллар.

Нефтийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, эм, эмийн бүтээгдэхүүн голлон нийлүүлж, гадаадаас түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт метал, цахилгаан бараа авдаг.

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбарт тооцогддог.

Энэтхэгт манай 420, Монгол Улсад 1,700 орчим энэтхэг иргэн оршин суудаг. Тус улсад 70 орчим монгол оюутан, 400 орчим лам, хувраг шавилан суралцдаг бол манай улсад дөрвөн энэтхэг оюутан сурч байна.

 

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа38 минут 40 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 31 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 44 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 50 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 42 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.174 цаг 16 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 23 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.