С.Нарангэрэл: Эх орон хэмээх хөлөг онгоцонд живэх аюул бодитой нүүрлэлээ


10-р сарын 14
9 цаг 45 минут

        Улс төрийн хүрээнд болж буй улс төрийн үйл явдлын талаар академич, Монгол Улсын анхны Их Хурлын гишүүн С.НАРАНГЭРЭЛЭЭС тодруулга авав. 

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн үнэлж байна вэ? 

-Хэрэв бид улс орноо энгүй далайд хөвж яваа хөлөг онгоцтой зүйрлүүлбэл, түүний залуур нь яахын аргагүй Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурал билээ. Гэтэл энэ залуур огцруулалт мэтийн асуудлаас болж гацаж зохих ёсоор хэвийн ажиллахгүй болов.

Эх орон хэмээх хөлөг онгоцонд живэх аюул бодитой нүүрлэлээ.

Гэтэл ард түмнийхээ нэрийн өмнөөс хөлөг онгоцны залуурыг барилцаж байгаа 126 гишүүн энд тэндгүй мэдэгдэл хийж, ярилцлага өгсөн “ганцаарчилсан тоглолт” хийж, өрөөндөө “улс төрийн хов жив” ярьж, цагийг хий хоосон өнгөрүүлж, хөлөг онгоцоо аврах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад сэтгэл үнэхээр зовниж байна.

Даван туулахад тийм ч амаргүй монголын жин хүйтний өвөл асуй. Хугацаанд нь улсын төсөв батлах үүргээ гишүүд умартсан юм биш биз. Улсын төсвийн цаана янз бүрийн асуудалтай монголын ард түмний эрх ашиг бий.

Гишүүдэд эх орон хэмээх хөлөг онгоц живэх эсэхийг ухаарах ухаан одоогоор үнэндээ дутаад байх шиг. Эх орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн эрхэмлэхгүй, улс төрийг арилжааны хуулиар зохицуулах гэж оролдоод л. Монголын ард түмний хэнд ч учирч болзошгүй хамтын аюулыг жижгэрч намчирхаж талцаж биш харин хамтаараа сөрөн зогсож, хамтын хүчээр даван туулахаас өөр ямар ч аргагүй гэдгийг сайтар ойлгоосой билээ.  

- Одоо тэгвэл яах ёстой бэ?

-Төрөлх эх орон, ард түмнээ өөрийн бие шигээ, гэр бүл шигээ хайрладаг УИХ-ын гишүүдийн тоо барагдчихаагүй байх гэж би итгэж найдаж байна. Амин хувийн аливаа эрх ашгаа огоорч чадсан гишүүд л энэ мухардлаас гаргана. 

- Яаж гаргах гэж?

-УИХ-ын гишүүд хуралдааны танхимдаа хуран цугларцгааж, ирцээ бүрдүүлэн шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлаж, гацаж буй асуудлаа тал бүрээс нь ний нуугүй хэлэлцэж, хамгийн зөв шийдлийг олж байж л мухардлаас гарч чадна. Хэрэв ингэж чадахгүй өргөсөн тангаргаасаа няцбал УИХ өөрийн эрхгүй тарах нигууртай. Энэ тохиолдолд эцсийн дүндээ парламентын “дархлаа” үгүй болж ч магадгүй. Олон нийтийн дунд төрийг жолоодох “хатуу гар” хүсэмжлэх уур амьсгалыг газар авахуулж, энэ талын хөдөлгөөн тэмцэл ч өрнөж болзошгүй.  

- Гишүүдээс биш харин хуулиас болж асуудал гацаад байгаа юм биш үү ?

-Хуулийн дээр хүмүүний ёс суртахуун оршдог. Энэ бол шударга ёс, эс шуналтах, эрэмгий зориг, үүрэг ба хариуцлага, бодит үнэн, нэр төр, тэсвэр тэвчээр, эв эе, атгаг бус сэтгэл, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл шингэсэн хүчин зүтгэл юм шүү. 

Эх сурвалж: Г.Бямба sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.