Мадакаскарын Ерөнхийлөгч эх орноосоо явжээ


10-р сарын 14
11 цаг 15 минут

      АНТАНАНАРИВУ, 2025 оны аравдугаар сарын 14 /DW/. Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Разуелина өөрийнх нь удирдлагад олон нийт дургүйцэх нь ихэссэний дараа ням гарагт эх орноо орхин явсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. 

А.Разуелина улс орноо орхин явсан болох нь даваа гарагт батлагдсан бөгөөд цэргийн гол фракцын дэмжлэгийг алдсаны дараа ийм үйл явдал болсон байна. Тэрбээр өөрийнх нь эсрэг төрийн эргэлт хийхийг турхирсан гэж тус фракцын зарим гишүүнийг буруутгаж байжээ.

Ерөнхийлөгчийг эх орноосоо явсан тухай мэдээг сөрөг хүчний удирдагч Сайтни Рандрианасолониайко баталжээ. Тэрбээр "Reuters" агентлагт өгсөн тайлбартаа ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтнуудтай хийсэн яриагаа эш татан татсан байна. 

“Ерөнхийлөгч эх орноо орхин явсан, бид ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудтай утсаар холбогдоход тэд түүнийг эх орноо орхин гарсан гэдгийг баталсан” гэж С.Рандрианасолониайко хэлээд, А.Разуелина одоо хаана байгаа нь тодорхойгүй байна хэмээн нэмж хэлжээ.

А.Разуелинаг огцрохыг шаардсан залуучуудын жагсаал сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсний дараа тэрбээр улс орноо орхин явсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өмнө нь түүнийг улс орондоо байгаа гэж мэдэгдэж байв. Өдгөө 51 настай тэрбээр лхагва гаргаас хойш олны өмнө гараагүй байна.

2014 онд Францын иргэн болсон А.Разуелина Ерөнхийлөгч Эммануэл Макронтой байгуулсан гэрээний дагуу Францын цэргийн нисэх онгоцоор эх орноосоо явсан гэж Францын хэвлэлүүд мэдээлжээ. Харин даваа гарагт Египетэд үг хэлэх үеэрээ Э.Макрон Францын тал А.Разуелинаг зугтахад тусалсан эсэхийг батлаагүй бөгөөд зөвхөн “Мадагаскарт үндсэн хуулийн дэг журмыг хадгалах ёстой” гэж мэдэгдсэн байна.

А.Разуелинагийн ажлын албанаас түүнийг даваа гаргийн 19:00 цагт ард түмэндээ хандаж үг хэлнэ гэж мэдэгдсэн боловч “цэргийнхний бүлэг төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслийг хяналтдаа авна гэж заналхийлсэн” учир тэрбээр хоёр ч удаа мэдэгдэл хийхээ хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ. Түүний багийнхан асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Э.Хулан


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 59 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна9 цаг 3 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна9 цаг 8 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна9 цаг 12 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ9 цаг 15 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна9 цаг 17 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 13. 14:10“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна5 сар 13. 14:06Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив5 сар 13. 14:01Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.