М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг үнэндээ хөсөрдүүлж байна


10-р сарын 14
11 цаг 27 минут

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн М.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой байсан ч хойшиллоо. Хурал яагаад хойшлов, асуудал ер нь яаж явагдах ёстой талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Мэдээж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх нь Үндсэн хуульд заасан хугацаатай. Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдсан боловч ажлын цаг дууссан гэх шалтгаанаар хуралдааныг өчигдөр болтол хойшлуулсан. Тухайн долоо хоногийн хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өмнөх долоо хоногт нь хуралдаж товыг тогтоодог. Энэ утгаараа өчигдөр 11 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байсан.

-Ингээд хуралдах гэсэн боловч хойшилчихлоо, тийм үү. Дотор ер нь хэдэн гишүүн байсан бэ. Танай байнгын хороо 32 гишүүнтэй бил үү?

-Товлосон цагтаа орж ирэхэд хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, С.Зулпхар, Б.Жавхлан сайд, мөн огцруулах санал гаргасан П.Сайнзориг нарын таван гишүүн л сууж байсан. Мөн Ерөнхий сайд орж ирсэн. Ингээд бусад гишүүдийг 30-40 минут хүлээгээд ирсэнгүй. Улмаар хуралдаан даргалагч энэ өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хойшлуулж байгаагаа мэдэгдсэн.

-Хуралдаан даргалагчийн хувьд тодорхой эрх, үүрэг хуулиар заасан байдаг. Энэ утгаараа хуралдааны ирцэд байнгын хорооны дарга анхаарч ажиллах шаардлагатай байв уу?

-Мэдээж хуралдаан даргалагчдад тодорхой эрх, үүрэг байдаг. Гэхдээ энэ удаад хуулийн зөрчил рүү орсон байж болзошгүй гэдгийг сануулж хэллээ.

Өөрөөр хэлбэл, нэгэнт товлогдсон хуралдааныг анх бүрдсэн ирцээр нь л үргэлжлүүлэх шаардлагатай байсан. Юу гэхээр ирцийг дахиж явуулахгүй л гэсэн үг. Хуралдаанаа эхлүүлээд явуулах байсан. Баасан гарагийн хуралдаанаар 32 гишүүний 20 нь ирцэд орсон. Яг энэ ирцээрээ л хуралдаанаа үргэлжлүүлэх байсан. Харамсалтай нь үргэлжилж байсан хуралдааныг шууд хаачихлаа гэж харж байна. Ер нь бол уг асуудлыг хурдан нэг тийшээ шийдэх хэрэгтэй. Төрийн ажил тасралтгүй явах учиртай.

-Байнгын хороогоор чухал асуудал хэлэлцэх гэж байхад гишүүд нь оролцохгүй байна гэхээр ямар нэгэн хардлага төрж байна уу, танд?

-Янз бүрийн юм цаанаа яригдсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч байнгын хорооны дөрвөн гишүүн үүргээ биелүүлээд ирсэн боловч хурал хойшиллоо. Дахиад хэлэхэд, төрийн ажил тасралтгүй л явах учиртай. Нэг бол Засгийн газрыг огцруулах асуудлыг төлөвлөгөөнд оруулаад явчихдаг, дургүй нь хүрэхээрээ гаргачихдаг байж болохгүй. Төрийн үйл ажиллагаа ямар тоглоом юм уу. Гишүүд байнгын хорооны хуралдаа суух үүрэгтэй. Энэ бол бидний ажил. Тиймээс өчигдрийн хуралдаан үргэлжлээд ирээгүй гишүүд нь эсрэг саналаа өгөөд л явах ёстой байсан.

-Нөгөө талдаа танай намын зодоон, зөрчлөөс болоод төрийн үйл ажиллагаа гацах түвшинд хүрчихлээ. Эрсдэл их байх шиг байна, тийм үү?

-Маш их эрсдэл байгаа. Олон ч эрсдэл гарч ирж байна. Намрын чуулганаар УИХ төсвөө батлах шаардлагатай. Төсвийн цаана монголчуудын аж амьдрал бүхэлдээ хүлээгдэж байдаг. Хүйтэрч байна. Хахир ширүүн өвлийн улирал хаяанд ирлээ. Гадаа талбайд багш, эмч, төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэхээр жагсаж байна. Удахгүй ажил хаялт зарлана гэж байгаа. Энэ бүх асуудлыг төр засаг, гишүүд маань тоож байна уу, ер нь. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн гол үндсэн зарчим байгаа. Энэ зарчмыг өнөөдөр үнэндээ хөсөрдүүлж байна. Монголын төрийн гол ажил бол нэг, хоёр хүнийг дарга болгох биш. Баялгийн хулгай гэж өнөөдөр нийгэм даяараа ярьж байна. Нэг зүйлийг бодоцгоох хэрэгтэй. Жирийн баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүд ийм өндөр дүнтэй гэрээ хийх үү. Үүний цаана эрх мэдэлтнүүд л байгаа.

-Төрийн ажил гацахад хүрлээ гэж байна. Гол шалтгаан нь танай намын улстөржилтөөс л болж байх шиг байна гэдгийг олон нийт шүүмжлээд байна шүү дээ…?

-Сонгууль бүрээр баялагтаа эзэн байх, баялгийн тэгш хуваарилалтын талаар ярьдаг. Цаашид орж ирж байгаа баялгийг яаж ард түмэндээ шударга хуваарилах вэ гэдэг асуудал дээр л тойрч улстөрждөг. Энэ нь сүүлдээ бие биенээ огцруулах асуудал боллоо. Юунаас эхэлсэн бэ гэдгийг товчхон хэлье.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилох гэж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад Б.Энхбаярыг намаас хөөсөн шийдвэр гаргасан. Харин Хяналтын хороо энэ шийдвэрээ эргэж харахгүй бол нэр бүхий МАН-ын хэдэн гишүүд УИХ дахь МАН-ын бүлгээс цаашлаад МАН-аас гарах асуудлыг ярина гэж шаардсан. Асуудал ингэж л эхэлсэн биз дээ. Одоо намын асуудлаа түргэн шийдээд явах шаардлагатай байна.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.