Ц.Сандаг-Очир гишүүн төрийн эрхэнд хууль бусаар халдаж байна уу


10-р сарын 14
15 цаг 49 минут

    Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичгийг Ж.Алдаржавхлан, П.Сайнзориг нарын гишүүд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад 2025 оны аравдугаар сарын 07-нд өргөн барьснаас хойш яг долоо хонож байна. Энэхүү бичигт Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын гишүүд, Х.Баттулгынхан буюу АН дахь “Нүүрсний 12” гэгдэж буй гишүүд, ХҮН, ИЗНН-ынхан гарын үсэг зурсан нь ил болсон. Тэдний зүгээс “УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн мэдүүлсэн бичигтээ дурджээ. Тиймээс УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдэд “Төрийн байгуулалтын байнгын хороо баасан гарагт (2025.10.10) 08:30 цагт хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ” гэж мэдэгдэв. Гэтэл тов гэнэт өөрчлөгдөв. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг 14:00 цагт, чуулганы нэгдсэн хуралдааныг 16:00 цагт эхлүүлэхээр товложээ. УИХ-ын гишүүд өөрсдөө ч гайхав. Хуралдаан сурвалжлахаар очсон ч цоожтой хаалга мөргөсөн сэтгүүлчид бухимдав. Төд удалгүй учир нь тайлагдлаа. Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас хойш 72 цаг нь хүрэхгүй байсан учраас ийнхүү хойшлуулсан ажээ. Ингээд асуудал дууссангүй. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр нар “Ерөнхий сайдыг огцруулах тухай бичгийг одоо болтол бидэнд тараахгүй байна. Бид үндэслэлийг нь уншиж, судлах ёстой биз дээ” гэж бухимдлаа. Харин Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичгийг өргөн барьсан П.Сайнзориг энэ талаар “Гарын үсэг зурсан гишүүдийг янз бүрээр дарамталж байна. Үнэхээр зүгээр байлгахгүй байна. Тийм учраас хуралдаан эхэлмэгц бичгээ тараана” гэж тайлбарлалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнгөрсөн баасан гарагийн 14:46 цагт эхлэв. Хуралдааны ирц 59.4 хувьтай байсан тухай parliament.mn сайт дээр мэдээлжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 32 гишүүнтэй. Дарга нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир. Г.Занданшатарыг огцруулах эсэх тухай улс төрийн “тоолуур” ийнхүү эхлэхтэй зэрэгцэн “Энэ Үндсэн хууль зөрчиж буй хэрэг биш үү”, “УИХ-ын дэгийн тухай хуулийг ч зөрчиж байна” гэх яриа ажиглагчдын дунд өрнөх болов. Тэр дундаа “Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Багануур” ХК-ийн захирал асан Э.Номинчулуун нарыг АТГ шалгаж эхэлсэн тухай 2024 оны нэгдүгээр сард зарим хэвлэлд гарсан. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн үр дүнгийн хурлаар “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууныг албан тушаалаас нь чөлөөлөх хэд хэдэн үндэслэл бүрдсэн. Гэвч тэрбээр албан тушаалдаа үлдэхийн тулд Ц.Сандаг-Очир гишүүнд авлига өгч “Эрдэнэс Монгол”-ын удирдлагад нөлөө үзүүлсэн тухай мэдээлэл ergelt.mn сайт дээр гарч байв. Хэрэв энэ мэдээлэл үнэн бөгөөд Ц.Сандаг-Очир АТГ-ын “хар данс”-нд орсон бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг даргалах нь ёс зүйн хувьд боломжгүй. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах бичигт гарын үсэг зурсан атлаа энэхүү байнгын хорооны хуралдааныг даргалж байгаа нь ашиг сонирхлын зөрчил юм. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт хуралдааны эхэнд энэ талаар анхааруулсан ч Ц.Сандаг-Очир гүрийсэн.

П.Сайнзориг “Гарын үсэг зурсан гишүүдийг дарамтлаад байна” гэх шалтгаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд бичгээ тараахгүй байсан нь Дэгийн тухай хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь Дэгийн тухай хуулийн 35.2-т “Энэ хуулийн 35.1-т заасны дагуу хуулийн төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг холбогдох байнгын хороонд хуваарилснаас хойш гурав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүнд хүргүүлэх ба эдгээр нь олон нийтэд нээлттэй байна” гэж заасан. Гэтэл “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэхээр бичгээ тараана” гэсэн нь Дэгийн тухай хуулийн заалтыг зөрчсөн болж таарав. Үндсэн хуулийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан. Харин Дэгийн тухай хуулийн 101.1-т “Гишүүд Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг долоо хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 43.1 дэх заалттай зөрчилдөж буй аж. Үндсэн хуулийн Цэц дээр үүнтэй адил асуудлаар маргаан хянан шалгаж байгаа тухай Ц.Сандаг-Очир гишүүн мэдэгдэж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсоноо хэлж байсан.

Г.Занданшатарыг Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэж байсан хуралдаан баасан гарагт “Ажлын цаг дууссан. Даваа гарагт үргэлжлүүлэн хуралдъя” гэсэн шалтгаанаар 18:00 цагт тарсан. Гэвч хуралдаан өчигдөр (2025.10.13) товлосон цагтаа эхэлсэнгүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Ирц хүрэхгүй байна. 5-6-хан гишүүн л байна шүү дээ” гэв. Тус байнгын хорооны 32 гишүүний 22 нь буюу Д.Амарбаясгалангийн талынхан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсангүй. Учир нь С.Амарсайхан, О.Алтангэрэл, Н.Номтойбаяр, Ө.Шижир нар Энэтхэг улсад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийж буй айлчлалыг дагалдан яваа аж. Ингээд Ц.Сандаг-Очир гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаа тараав. Ажиглагчдын хэлснээр, “Баасан гарагийнхаа ирцээр хуралдааныг үргэлжлүүлж болох байсан” ч Ц.Сандаг-Очир ийм шийдвэр гаргасан. “Хэзээ үргэлжлэх вэ” гэсэн хэвлэлийнхний асуултад тэрбээр “Мэдэхгүй. Жич зарлана” гэж хариулав. Харин УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой. Ирэх пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон” гэлээ. Тэгэхээр Ц.Сандаг-Очирт байнгын хороогоо зарлан хуралдуулах хоёр хоног үлдсэн гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсад энэ сарын 13-16-нд айлчлахаар мордсон. Тиймээс айлчлалын бүрэлдэхүүнд багтсан С.Амарсайхан, О.Алтангэрэл, Н.Номтойбаяр, Ө.Шижир нар нөгөөдөр (2025.10.16) ирж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож амжихгүй болов уу. Хуралдаанаа зарлан хуралдуулахгүй байгаа ч Ц.Сандаг-Очир телевизэд ярилцлага өгч амжжээ. Тэрбээр “Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг эвлэрч ойлголцоосой гэдэг үүднээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан” хэмээн ярьсан байх юм. Тэр ч атугай “Би хурал удирдаж болох юм уу, болохгүй юм уу” гэж эфирт даналзжээ. АТГ-ын “хар данс”-нд орсон нь үнэн бол Ц.Сандаг-Очир Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж болохгүй. Төрийн байгуулалтын байнгын хороо гэдэг УИХ-ын хамгийн чухал байнгын хороо. Сайд нарыг томилох, чөлөөлөхөөс эхлээд төрийн чухал хэргийг энд хэлэлцдэг. Гэтэл хэвлэлүүд “Авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй” хэмээн бичиж, “Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан хүнээр байнгын хорооны хуралдааныг даргалуулах нь ашиг сонирхлын зөрчил мөн” гэж хуульчид шүүмжилсээр байхад Ц.Сандаг-Очир гүрийсээр байна. Энэ хүн ингэхэд төрийн эрхэнд хууль бусаар халдаж байна уу... Хэрэв тийм бол гэмт хэрэг шүү дээ.

С.Тулга   

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна6 сар 11. 18:09Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 11. 17:29Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана6 сар 11. 17:26Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 сар 11. 16:26Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 15:51Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно6 сар 11. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.