УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо. Энэхүү хуралдааныг бүлгийн дэд дарга У.Отгонбаяр даргалж, Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөллөө.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя.
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно. Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. УИХ-ын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэмцэл үргэлжилж байна" гэлээ.
Д.Од
Facebook
Twitter
Youtube


Чарльз хаан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих