Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ


10-р сарын 14
21 цаг 03 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтойг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын нэгэн жарны хамтын ажиллагааны түүхэн ойгоор Ерөнхий сайд Н.Моди-гийн 2015 онд Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ.

Талууд өнгөрсөн 70 жилийн ололт, амжилтаа дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нийтлэг эрмэлзэлтэй буйгаа харилцан илэрхийллээ.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Энэтхэгийн “Виксит Бхарат-2047” үндэсний хөгжлийн стратегитай уялдуулан эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрдэс баялаг, ногоон хөгжил, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхээ нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилд стратегийн чухал ач холбогдолтойг онцолж, энэтхэгийн талд талархал илэрхийллээ.

Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр орны хоорондын тээвэр, логистикийн шинэ холболт, гуравдагч улсын боомт, тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирлоо.

Монголын агаарын тээврийн компани Дели болон Амрицар хот руу захиалгат нислэг үйлдэх болсон нь иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдэгт Ерөнхийлөгч итгэж буйгаа тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд болох Монгол-Энэтхэгийн бизнес форум нь баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гээд, хувийн хэвшил хоорондын ойр дотно харилцааг дэмжих нь урт хугацааны тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс суурь гэдгийг тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн Засгийн газраас “Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд 2025-2026 онд 70 монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх боловсролын салбарын хамтын ажиллагаа нь ард иргэдийг холбох бат бэх гүүр болж, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Энэтхэг–Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль” нь ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ.

Түүнчлэн Дели хотноо анх удаа зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолт нь хоёр ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотно харилцааг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

Төр, засгийн тэргүүн нар бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Энэтхэг Улсын “Ээжийн төлөө нэг мод” санаачилгыг уялдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нарын тарьж буй мод нь эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн хамтын хүчин чармайлтын илэрхийлэл гэдгийг талууд тэмдэглэв.

Хэлэлцээний үр дүнд “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав3 цаг 40 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ3 цаг 52 минутын өмнөГ.Занданшатар: Багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарынхыг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ5 цаг 28 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа7 цаг 42 минутын өмнөЦ.Сандаг-Очир гишүүн төрийн эрхэнд хууль бусаар халдаж байна уу9 цаг 5 минутын өмнөЭрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав10 сар 14. 14:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно10 сар 14. 13:59Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүллээ10 сар 14. 12:01Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг10 сар 14. 11:31М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг үнэндээ хөсөрдүүлж байна10 сар 14. 11:27Мадакаскарын Ерөнхийлөгч эх орноосоо явжээ10 сар 14. 11:15Багш нар ажил хаях уу: Таван өөр хариулт10 сар 14. 10:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав10 сар 14. 9:51С.Нарангэрэл: Эх орон хэмээх хөлөг онгоцонд живэх аюул бодитой нүүрлэлээ10 сар 14. 9:45Алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ10 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 14. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 14. 8:57Валлетта хамгийн үзэсгэлэнтэй нийслэлээр тодорчээ10 сар 13. 13:39Б.Жавхлан: Ц.Сандаг-Очир УИХ-ын дэгийг зөрчлөө10 сар 13. 12:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо10 сар 13. 12:40Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 13. 11:56МАН-ын даргын хагаралдаанаар ил болсон МАРТАЖ БОЛОХГҮЙ баримтууд10 сар 13. 11:07Орон нутгийн зарим зарим замд цас орж, халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу10 сар 13. 11:01Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна10 сар 13. 9:57ТББХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ10 сар 13. 9:53П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ10 сар 13. 9:47Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ10 сар 13. 9:38Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна10 сар 13. 9:34УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.10.13-10.1710 сар 13. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан10 сар 13. 8:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.