Монгол Улс, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав


10-р сарын 14
21 цаг 14 минут

      Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар оролцлоо.

“ХОРШООЛЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”

Хоршооллын салбарын хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэр, технологийн хөгжлийн хамтарсан санаачилга, зах зээлийг дэмжих бодлогоор хамтын ажиллагааг хөгжүүлж, хоршоод хоорондын худалдааны түншлэл байгуулах нөхцөл бүрдэнэ. Хоршоодыг тухайн улс, орон нутгийн болон олон улсын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих, хэрэгцээтэй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, инновацын чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллана.

Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулсан. Энэ хэлэлцээр нь хоршооллын салбарыг эдийн засаг, боловсрол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтийн чиглэлээр хөгжүүлнэ.   

“ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ, ТУСЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Тус тусын нутаг дэвсгэрт тохиолдсон томоохон хэмжээний гамшгийн үед тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тусламжийн хангамжийг шуурхай зохион байгуулах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бусад үед ч хүмүүнлэгийн тусламж, туслалцаа үзүүлэх төсөл, үйл ажиллагаа хамтран зохион байгуулах боломж бүрдлээ.

“ЖИЖИГ, ЗАРДАЛ БАГАТАЙ ТӨСЛҮҮДЭД ЭНЭТХЭГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ЧИГЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зам, дэд бүтэц, соёл, олон нийтийн болон боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах, тэдгээрийг сайжруулах, засварлах зэрэг жижиг төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Хэлэлцээрийн дагуу нэг төсөлд олгох санхүүжилт 50.0 мянган ам.доллар бөгөөд хэрэгжүүлэх төсөл, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Энэ хүрээнд жилд 2-5 төсөл хэрэгжүүлэхээр боллоо.    

“БОГД ХААНЫ ӨВЛИЙН ОРДНЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

VIII Богд Жавзандамба хааны өвлийн ордныг энэтхэгийн талтай хамтран сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, гадаад, дотоод орчныг сайжруулах, үзүүлэн дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэх, үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрдлээ.

“ГЕОЛОГИ, АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН УУЛ УУРХАЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

Хоёр улсын нийгэм, эдийн засаг, технологи, байгаль орчны хөгжлийг дэмжих зорилго бүхий хэлэлцээрийн хүрээнд ашигт малтмалын хэтийн төлөв бүхий бүс, талбайд орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх, гео шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татах, эрдэс баялаг болон байгаль орчны менежментийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллана.  

“СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2029 ОНЫ ХӨТӨЛБӨР”

Хоёр орны сонгодог болон ардын урлагийн талаарх ойлголтыг харилцан дэлгэрүүлэх, урлаг, соёлын өвийг хамгаалах, эртний хөшөө дурсгал, хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, археологийн олдворыг сэргээн засварлах, алдартай зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан нийтлэх, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

“ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ЦАГААЧЛАЛЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Хоёр улсын цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны үндсийг тавилаа. Ингэснээр талууд албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх нөхцөл бүрдэнэ. 

“МОНГОЛ УЛСЫН АРХАНГАЙ АЙМАГ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЛЕХ ХОТ ДАХЬ ЛАДАКИЙН АВТОНОМИТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ”

Орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэн гүнзгийрүүлэх, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор үндэсний урлаг, соёл, спорт, боловсролын салбарт хамтран ажиллах боллоо.

“ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ НИЙТ ХҮН АМД ХҮРТЭЭМЖТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН АМЖИЛТТАЙ ТУРШЛАГУУДЫГ ХАРИЛЦАН ХУВААЛЦАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЦАХИМ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ"

Цахим шилжилтийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлага, холбогдох материал, мэдээлэл солилцох, Техник, эдийн засгийн үндэслэл болон цахим бэлэн байдлын үнэлгээ хийх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллана. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ5 цаг 5 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.