Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав


10-р сарын 15
10 цаг 03 минут

     ЖЕНЕВ, 2025 оны аравдугаар сарын 15 /CNN/. Гурван төрлийн чанар муутай ханиадны сиропыг Энэтхэгт үйлдвэрлэсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ анхааруулжээ. 

Энэтхэгийн Эмийн стандартын хяналтын төв байгууллагаас (CDSCO) мэдээлснээр, тухайн эмүүдийн найрлагад диэтиленгликоль (DEG) хэмээх хорт бодис илэрсэн байна. Эдгээр сиропыг ханиад, ханиалга болон томуугийн шинж тэмдгийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэж байжээ.

Дотуур хэрэглэх зориулалттай гурван төрлийн шингэн эмд диэтиленгликоль (DEG) илэрсэн талаар тус байгууллага аравдугаар сарын 8-нд ДЭМБ-д мэдэгджээ. “Энэтхэгт хүүхдүүдийн дунд гарсан хурц өвчлөл болон нас баралтын тохиолдлуудын талаарх мэдээллийг энэ оны есдүгээр сарын 30-нд хүлээн авсны дараа CDSCO-ийн мэдэгдэл ирсэн" гэж ДЭМБ-ын мэдээлэлд дурджээ.

Эдгээр нь “Sresan Pharmaceutical”, “Rednex Pharmaceuticals”, “Shape Pharma” компаниудад үйлдвэрлэсэн “COLDRIF”, “Respifresh TR” болон “ReLife” гэдэг нэртэй сиропууд ажээ. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, бүтээгдэхүүнүүдийг нь худалдаанаас татан авсан байна.

Мөн сиропуудыг экспортлоогүй гэдгийг Энэтхэгийн тал баталсан байна. Гэсэн хэдий ч зах зээлд шалгалт явуулахыг,  ялангуяа албан бус болон хяналтгүй худалдааны сувгуудыг нухацтай шалгахыг уриалжээ. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд анзаарагдалгүйгээр зах зээлд нэвтрэх эрсдэлтэй гэж анхааруулсан байна.

“Эдгээр сироп нь өвчтний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, үхэлд хүргэх хүндрэл үүсгэж болзошгүй. Диэтиленгликоль нь хүний биед хортой нэгдэл бөгөөд хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлтэй” гэж ДЭМБ анхааруулжээ.  

Диэтиленгликоль агуулсан эмийг хэрэглэсний дараа хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, ухаан алдах, бөөрний цочмог дутагдалд орох зэрэг шинж тэмдгүүд илэрч, хүнд хордлого үүсгэдэг байна.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Жавхлан: Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн зардлыг 10 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийднэ15 минут 3 секундын өмнөДэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ1 цаг 8 минутын өмнөУлсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг мэдэгдэл гаргалаа1 цаг 12 минутын өмнөХурандаа Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон2 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа2 цаг 36 минутын өмнөБагш эмч нар болон ахмадын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэнэ2 цаг 52 минутын өмнөЭнэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав2 цаг 55 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ3 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим4 цаг 6 минутын өмнөМонгол Улс, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав10 сар 14. 21:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 14. 21:03Г.Занданшатар: Багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарынхыг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ10 сар 14. 19:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа10 сар 14. 17:12Ц.Сандаг-Очир гишүүн төрийн эрхэнд хууль бусаар халдаж байна уу10 сар 14. 15:49Эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав10 сар 14. 14:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно10 сар 14. 13:59Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүллээ10 сар 14. 12:01Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг10 сар 14. 11:31М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг үнэндээ хөсөрдүүлж байна10 сар 14. 11:27Мадакаскарын Ерөнхийлөгч эх орноосоо явжээ10 сар 14. 11:15Багш нар ажил хаях уу: Таван өөр хариулт10 сар 14. 10:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав10 сар 14. 9:51С.Нарангэрэл: Эх орон хэмээх хөлөг онгоцонд живэх аюул бодитой нүүрлэлээ10 сар 14. 9:45Алба хаагчид 3798 хүний амь нас, 390.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ10 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 14. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 14. 8:57Валлетта хамгийн үзэсгэлэнтэй нийслэлээр тодорчээ10 сар 13. 13:39Б.Жавхлан: Ц.Сандаг-Очир УИХ-ын дэгийг зөрчлөө10 сар 13. 12:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо10 сар 13. 12:40Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 93 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 13. 11:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.