Хурандаа Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон


10-р сарын 15
10 цаг 29 минут

       Батлан хамгаалах яамны орон нутгийн хамгаалал, дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболдтой цэрэг татлагын талаар ярилцлаа.

-Цэрэг татлагын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024 оны шийдвэрээр 2024 оны хоёрдугаар ээлжийн цэргүүдийг халах, 2025 оны хоёрдугаар ээлжийн цэргүүдийг татах ажил улс орон даяар явагдаж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн хоёрдугаар ээлжээр татагдсан цэргүүд эр цэргийн албаа нэр төртэй хаагаад халагдаад шинэ цэргүүд татагдана гэсэн үг. Одоо Зэвсэгт хүчин жилд нэг удаа цэрэг татлага зохион байгуулдаг болсон. Харин Хилийн цэрэг, Дотоодын цэргийг жилд хоёр удаа татаж байгаа. Энэ удаа Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргээ зэрэг татаж байгаа учраас нэлээд ачаалалтай ажил болно. Үүнээс Зэвсэгт хүчин арай илүү тооны цэргүүдийг татаж байгаа

Энэ удаагийн цэрэг татлагын бэлтгэл ажил улсын хэмжээнд 85 хувьтай, Улаанбаатар хотын хувьд 90 хувьтай явагдаж байна. Аравдугаар сарын 17,18,19-нд Улаанбаатар хотод цэрэг татлага явагдана. Бусад аймагт цэрэг татлага Засгийн газрын тогтоолд заагдсан хугацааны дагуу явагдаж байгаа.

-Энэ жилийн цэрэг татлагын гол онцлог юу вэ?

-Цэрэгт тэнцсэн залуусын саналын дагуу алба хаах хугацаанд нь зарим төрлийн бага мэргэжил эзэмшүүлэхээр болсон явдал гэж ойлгож болно. Цэрэг татлагын товчоогоор ороод тэнцсэн залуус саналын хуудас бөглөнө. Жишээлбэл, 18 настай иргэн Дорж цэргийн алба хаах хугацаандаа барилгын өрлөгчин мэргэжил эзэмших хүсэлтэй бол үүнийгээ санал асуулгын хуудсанд бөглөж өгнө. Уг хүсэлтийнх нь дагуу тухайн цэргийг барилга, инженерийн цэргийн ангид хуваарилж, өрлөгчин мэргэжилд сургах юм. Бага мэргэжил гэдэгт барилгын өрлөгчин, засалч, оёдолчин, үсчин гэх мэт онол багатай, практикт сургах ур чадварууд орно. Улаанбаатар хотод явагдаж буй цэрэг татлага жил бүр ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн явагддаг. Цэрэг татлагын товчооны байранд эцэг эхчүүд, ар гэрийнхэнд зориулан хугацаат цэргийн албан хаагчийн хэрэглэдэг ор, хувцас хэрэглэл, хангалтаар олгодог гарын саван, алчуур, хоол хүнс гээд бүх зүйлийг үзүүлж харуулахаар дэлгэсэн байгаа. Таны хүүхэд цэрэгт очоод ямархуу зүйл эдэлж хэрэглэх, ямар орчинд алба хаах гээд энэ бүгдтэй эцэг эхчүүд танилцах бүрэн боломжтой.

-Эцэг эхчүүд цэргийн дэглэлтээс үүдэн хүүхдээ цэрэгт явуулахгүй байх хандлага ажиглагддаг. Тэгвэл одоо цэргийн дэглэлт гэх зүйл бий юу?

-Энэ талаар хоёр, гурван зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, цэрэгт татагдаж байгаа залуус одоогийн нийгмийн шууд тусгал юм. Нийгэм ямар байна, тийм л залуус цэргийн албанд ирж байгаа гэсэн үг.

Хоёрдугаарт, ямар ч орчинд олон залуусыг нэг дор цуглуулсан тохиолдолд заавал асуудал үүсдэг. Тийм учраас хуучин оны цэргүүд, шинэ цэргүүд гэх оны ялгаа байлаа. Одоо Зэвсэгт хүчин жилдээ ганц удаа цэрэг татлага зохион байгуулж байгаа учраас оны ялгаа гэх зүйл алга болсон. Бүгд нэг оны татлагаар ирсэн цэргүүд. Гуравдугаарт, БХЯ, ЗХЖШ-ын зүгээс цэргийн анги, байгууллага дээр ямар нэгэн осол, гэмтэл, харьцааны зөрчил гаргуулахгүйн тулд бүрэн камержуулах арга хэмжээ авсан. Хүний эрхийн үндэсний комиссоос хориглосон бусад бүх газрыг камержуулсан байгаа. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллах шат шатны офицер, ахлагч нарт зааварчилгаа өгч, давтан сургалтад хамруулсан. Цэргийн амьдрал цэргийн дүрмийн дагуу, өдөр тутмын цагийн хуваариар явагддаг онцлогтой. Тиймдээ ч бүх зүйл зохион байгуулалттай байх ёстой. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс аль болох зөрчил, дутагдал гаргуулахгүй байхын төлөө бүхий л хүчин чармайлтаа тавин ажиллаж байгаа.

-Залуучуудыг цэрэгт алба хааж байх хугацаанд нь байлдааны буугаар буудах, дрон жолоодох гэх мэт ур чадварыг эзэмшүүлдэг үү?

-Цэргийн албанд татагдсан залуусыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн бүхий л эрдэмд сургадаг. Үүнд сахилга бат, дэг журам баримтлах, алхах гишгэх, биеийн тамир, тасаг салаагаар ажиллаж сурах гэх мэт ур чадвар орно. Мэдээж бүх зүйл цагийн хуваарийн дагуу явагдана. Цэрэг бүр заавал сурсан байх ёстой эрдэм, ур чадвар гэж бий. Тухайлбал, буугаар буудах, тодорхой зайнд ачаатай гүйх, гранат шидэх, тулааны талбарт амиа хамгаалахын тулд окоп ухах, химийн бодист хордохгүйн тулд хамгаалах хэрэгсэл ашиглаж сурах гэх мэтчилэн олон төрлийн чадварыг эзэмшдэг. Мэдээж, хуваарилагдсан цэргийн ангийн чиглэл, мэргэжил ч үүнд нөлөөлнө. Тэгэхээр галын бэлтгэлийн хичээлээр цэргүүд хангалттай хэмжээнд буудлага хийдэг гэж ойлгож болно. Харин дрон бол манай Зэвсэгт хүчинд дөнгөж орж ирж буй шинэ технологи, техник, төхөөрөмж учраас эхний үе шатандаа явж байгаа. Магадгүй зарим залуус багаасаа дрон жолоодож сурсан байж болно. Хэрэв иймэрхүү цэргүүд байвал, цэргийн албаа хаасны дараа Зэвсэгт хүчинд үргэлжлүүлэн ажиллах боломж нээлттэй.

-Энэ удаагийн цэрэг татлагад залуусын идэвх, оролцоо хэр байна вэ?

-Өчигдөр нийслэл, дүүргийн цэрэг татлагын товчооны холбогдох албан тушаалтнууд оролцсон зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Энэ зөвлөгөөн дээр өгсөн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд зарлан дуудах хуудсаа 95 хувьтай тараасан байна. Урьдчилсан байдлаар авч үзэхэд залуус маань Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэл сонирхол өндөр байна. Залуустаа хандаж хэлэхэд, цэргийн алба хааснаар та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд зогсохгүй хүний үг даадаг, өөрийгөө, гэр бүлээ хамгаалдаг, ямар ч цагийн байдалд зохицож ажиллах ур чадвар эзэмшиж, багаар ажиллах арга барилд дадлагажиж, олон найз нөхөдтэй болж, олон зүйлийг сурна. Иймд цэргийн албаа хаахыг нийт залуучууддаа уриалж байна.

Эх сурвалж: А.ДАВААДУЛАМ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 цаг 34 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.