Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ


10-р сарын 15
11 цаг 50 минут

       НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 15 /Xinhua/. Олон улсын валютын сан /ОУВС/ 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг мягмар гарагт 3.2 хувьд хүргэсэн нь долоодугаар сарын таамаглалаас 0.2 пунктээр өссөн үзүүлэлт болсныг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд тэмдэглэжээ. 

Тайланд дурдсанаар, 2025 онд хөгжингүй орнуудын эдийн засаг 1.6 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.2 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Ингэснээр эдгээрийн аль аль нь өмнөх төсөөлөлтэй харьцуулахад 0.1 пунктээр өсжээ.

ОУВС-гийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуриншагийн хэлснээр, АНУ-ын татвар тарифыг нэмэгдүүлэх шийдвэрээс үүдэлтэй нөлөө нь одоогоор "урьдчилан таамаглаж байснаас бага” байгаа ажээ. Гэхдээ татварын хувь хэмжээ өндөр хэвээр байгаа, худалдааны хурцадмал байдал, бусад хүчин зүйлс нэгэн зэрэг нөлөөлж байгаа тул татвар нэмэгдсэн нь дэлхийн өсөлтөд нөлөөлөөгүй гэж хэлэхэд эрт байгааг тэрбээр онцолсон байна.

Мөн тайланд дэлхийн эдийн засаг 2026 онд 3.1 хувиар өснө гэж таамагласан нь долоодугаар сарын таамаглалтай адил байлаа. Гэсэн хэдий ч татвар тарифаас үүдэлтэй шок нь өсөлтийн хэтийн төлөвийг улам бүр сааруулж, эрсдэлүүд нэмэгдэж байгааг онцолсон байна.

Бодлогын тодорхойгүй байдлыг зохицуулах, хиймэл оюун ухаанаар дамжуулан бүтээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжсэн прагматик, олон талт тогтолцоог бий болгох нь эдийн засгийн сорилтуудыг даван туулахад тус дөхөм болно гэж ОУВС зөвлөжээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив26 минут 53 секундын өмнөАвто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав30 минут 52 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав38 минут 8 секундын өмнөД.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу43 минут 28 секундын өмнөЕрөнхий боловсролын цахим сургууль байгууллаа1 цаг 11 минутын өмнөБ.Энхбаяр ирэх баасан гарагт ХЗДХ-ийн сайдын ажилдаа орно1 цаг 14 минутын өмнөЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 26 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө1 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа1 цаг 59 минутын өмнөБ.Жавхлан: Төсвийн зардлыг 10 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийднэ2 цаг 19 минутын өмнөДэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ3 цаг 12 минутын өмнөУлсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг мэдэгдэл гаргалаа3 цаг 15 минутын өмнөХурандаа Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон4 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа4 цаг 40 минутын өмнөБагш эмч нар болон ахмадын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэнэ4 цаг 55 минутын өмнөЭнэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав4 цаг 59 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ5 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим6 цаг 9 минутын өмнөМонгол Улс, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав10 сар 14. 21:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 14. 21:03Г.Занданшатар: Багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарынхыг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ10 сар 14. 19:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа10 сар 14. 17:12Ц.Сандаг-Очир гишүүн төрийн эрхэнд хууль бусаар халдаж байна уу10 сар 14. 15:49Эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав10 сар 14. 14:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно10 сар 14. 13:59Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүллээ10 сар 14. 12:01Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг10 сар 14. 11:31М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг үнэндээ хөсөрдүүлж байна10 сар 14. 11:27Мадакаскарын Ерөнхийлөгч эх орноосоо явжээ10 сар 14. 11:15Багш нар ажил хаях уу: Таван өөр хариулт10 сар 14. 10:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.