Ахмадуудын тэтгэврийг найман хувиар нэмэгдүүлэх, эмч, багш нарын цалинг нэмэхэд 831 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг гаргах судалгааг хийхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр даалгасан.
Тэгэхдээ өнөөдрийн байдлаар нэмэх ямар ч боломж байхгүй. УИХ-д өргөн баригдсан төсөв хэлэлцэх асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар л байна. Боловсрол, эрүүл мэндийн байгууллагынхныг хүлээн авч уулзсан. Аль болох цалин, тэтгэврийг нэмэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Өчигдөр намын бүлэг ч хуралдсан.
Төсвийг УИХ-д өргөн мэдүүлчихсэн байгаа учир Засгийн газрын мэдлээс гарсан хэрэг болсон. Одоо бидэнд хугацаа байхгүй болсон. Тиймээс яаралтай УИХ-д ажлын хэсэг байгуулж, цалинг хэрхэн нэмэх талаар тооцоолол хийхээр болсон.
УИХ-д өргөн баригдсан төсөвд танах ямар ч боломж байхгүй. Өнгөрсөн жилийг бодвол 4 их наядаар танагдсан. 831 тэрбум төгрөгийг яаж гаргах вэ гэдгийг ярилцсаар л байна. Хүүхдийн мөнгө болон олон улсын зээлийн төлөлтийг танах ямар ч боломжгүй.
Ингэхээр төрийн үйл ажиллагааг 10 хувиар хойш нь татаж байж л цалин нэмэх 831 тэрбум төгрөгийг гаргаж авах хэмжээнд хүрсэн байна.
Үүнд бүх яамдын үйл ажиллагаа, УИХ, гишүүд, Ерөнхийлөгчийн зардал зэрэг шат шатандаа 10 хувиар багасгана.
Сэтгэгдэл бичих