Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа


10-р сарын 15
13 цаг 02 минут

      Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай Ерөнхийлөгчийн ордонд уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүрлэг Гималайн уулс, өнгө алагласан өв соёл, эртний гүн ухаан болон орчин цагийн хөгжил дэвшлийг хослуулсан Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

Монголын талын төлөөлөгчдийг элэгсэг дотно, халуун сэтгэлээр хүлээн авч буй Ерөнхийлөгч болон Энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч Д.Мурму, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцан итгэлцэл, хүндлэл, оюун санааны хөршийн нандин холбоог бэхжүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой, түүхэн айлчлал болж буйг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүд, түүний дотор хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Энэтхэгийн төр, засагт талархал илэрхийллээ.

Түүнчлэн Энэтхэг Улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн болон уламжлалт эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа бататгаж, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан, дэлхийн эрчим хүчний шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, талархан дэмжиж буйг тэмдэглэв.

Энэ удаагийн айчлалын үеэр хэлэлцэж, тохирсон ажлууд хоёр улсын хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму Бхубанесвар хотын Рамадеви эмэгтэйчүүдийн коллеж төгссөн бөгөөд тосгоноосоо коллежийн боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй юм. Мөн 2015-2021 онд Жхарханд мужийн Амбан захирагчаар ажилласан анхны эмэгтэй болж байжээ.

Тэрбээр 2022 онд Үндэсний ардчилсан эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Мөн оны долоодугаар сараас БНЭУ-ын 15 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив27 минут 29 секундын өмнөАвто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав31 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав38 минут 44 секундын өмнөД.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу44 минут 4 секундын өмнөЕрөнхий боловсролын цахим сургууль байгууллаа1 цаг 11 минутын өмнөБ.Энхбаяр ирэх баасан гарагт ХЗДХ-ийн сайдын ажилдаа орно1 цаг 14 минутын өмнөЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 27 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө1 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа2 цагийн өмнөБ.Жавхлан: Төсвийн зардлыг 10 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийднэ2 цаг 20 минутын өмнөДэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ3 цаг 12 минутын өмнөУлсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг мэдэгдэл гаргалаа3 цаг 16 минутын өмнөХурандаа Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон4 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа4 цаг 40 минутын өмнөБагш эмч нар болон ахмадын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэнэ4 цаг 56 минутын өмнөЭнэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав4 цаг 59 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ5 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим6 цаг 10 минутын өмнөМонгол Улс, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав10 сар 14. 21:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 14. 21:03Г.Занданшатар: Багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарынхыг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ10 сар 14. 19:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа10 сар 14. 17:12Ц.Сандаг-Очир гишүүн төрийн эрхэнд хууль бусаар халдаж байна уу10 сар 14. 15:49Эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав10 сар 14. 14:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно10 сар 14. 13:59Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүллээ10 сар 14. 12:01Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг10 сар 14. 11:31М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг үнэндээ хөсөрдүүлж байна10 сар 14. 11:27Мадакаскарын Ерөнхийлөгч эх орноосоо явжээ10 сар 14. 11:15Багш нар ажил хаях уу: Таван өөр хариулт10 сар 14. 10:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.