МАН-ын Удирдах зөвлөлийг ирэх баасан гарагт (2025.10.17) 15 цагт хуралдуулахаар зар тараажээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Ерөнхий сайдыг огцруулах, томилох асуудлыг Удирдах зөвлөл хэлэлцдэггүй” гэж дурдсан. Гэхдээ энэ удаад МАН-ын Удирдах зөвлөл үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэх нь тодорхой. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, Ж.Бат-Эрдэнийг өчигдөр (2025.10.14) бүлгийн даргаас чөлөөлсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон юм. Үүнээс гадна МАН-ын Бага хурал намын XXXI их хурлаа ирэх сарын 15-нд хуралдуулахаар товлосон. Энэ удаагийн их хуралд 2255 төлөөлөгч оролцоно.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих