Тагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу


10-р сарын 15
19 цаг 26 минут

    Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар нарыг хууль хяналтынхан шалгах хөдөлшгүй баримтыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр (2025.10.15) дэлгэлээ. Тэр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны хуралдааны тэмдэглэл, түүнээс хойш нэг өдрийн дараа “Оюутолгой” компанийн ТУЗ-өөс баталсан тогтоол юм. Б.Энхбаяр гишүүн өнгөрсөн бямба гарагт (2025.10.11) Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааны зардал болох 1.9 сая ам.долларыг Их Британийн Atticus Partners Ltd, Atticus communications Ltd компани руу шилжүүлсэн талаарх зарим баримт бүхий мэдээллийг цахим хуудсаар дамжуулан өгсөн. “Монгол хаан” жүжгээ Японы театруудад тоглуулж буй найруулагч Б.Баатар тэр даруй няцаалт өгч “Манай төсөл Atticus Partners Ltd, Atticus communications Ltd компанитай санхүүгийн ямар ч харилцаанд ороогүй. Ээлжит гүтгэлэг. Манай төслийнхөн төр, төсөв, төрийн өмчит компаниудаар дамжуулан нэг ч төгрөг авч байгаагүй” гэж мэдэгдсэн. Тэрбээр “Монгол хаан” буюу “Тамгагүй төр” жүжгийн гүйцэтгэх продюссер Б.Баярцэцэг, гол дүрийн жүжигчин О.Дөлгөөн нарыг Б.Энхбаярын мэдээллийг няцаах ажилдаа дайчилсан. Хамгийн сонирхолтой нь Б.Энхбаяр дээрх мэдээллийг хийснээс хойш хэдхэн цагийн дараа Б.Баатар Atticus Partners-ийн мэдэгдэл гэх ч чухам Монголын аль байгууллагад, хэн гэдэг албан тушаалтанд ирүүлсэн нь тодорхой бус “Хамаарах хүмүүст нь” гэж хаягласан бичгийг сошиалд постлов. Тэрхүү бичигт “Бидний олон жил хэрэгжүүлсэн ажлууд Монгол Улсын олон улсын нэр хүнд, итгэлцлийг өргөх зорилготой эдийн засгийн болон төрийн чухал мэдэгдэл, арга хэмжээнүүдийг дэмжихэд чиглэж ирсэн. Эдгээр ажил нь төрийн яам, байгууллагуудын өргөн хүрээг хамарсан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхий сайдын Тамгын газар (ЗГХЭГ-ыг хэлсэн бололтой), Гадаад харилцааны яам, Сангийн яам, ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газар, Цахим хөгжил, Уул уурхай, Нийгмийн хамгаалал, Соёлын яам болон аймаг, орон нутгийн захиргаадын түвшинд хийгдсэн болно. Мөн бидний ажил одоогийн Засгийн газрын гишүүд болох Н.Учрал, Т.Доржханд, С.Амарсайхан, Б.Батцэцэг, Б.Жавхлан нарын ажлыг дэмжсэн бөгөөд одоогийн Ерөнхий сайдын УИХ-ын даргаар ажиллаж байсан үеийн үйл ажиллагааг ч хамарч байлаа” гэж дурдсан нь сонирхол татна. Энэхүү мэдэгдэлд Уул уурхайн яам гэж дурдсаныг Г.Дамдинням сайд хамгийн түрүүнд үгүйсгэж “Уул уурхайн яам гэж байхгүй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гэдэг” гэсэн бол Гадаад харилцааны яамнаас “Гадаад харилцааны яамны зүгээс Atticus Partners гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй” хэмээн мэдэгдсэн. E-Mongolia ч Atticus Partners-тай хамтарч ажиллаагүйгээ сошиалд мэдээлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Надад хоёр хүн юу гэж ярих нь сонин байна. Тэд бол Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нар” гэж онцолсон. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй. Харин ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин өнөөдөр “Намайг ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байх үед “Монгол хаан” жүжигт төсвөөс ямар ч мөнгө гаргаагүй. Гадаад сурталчилгаанд 2023-2026 онд 5.9 сая ам.доллар зарцуулахаар гэрээ хийсэн. Үүнээс ССАЖЗ-ын сайд байхдаа 2.1 сая ам.доллар зарцуулсан” гэв. Тэрбээр өмнө нь сэтгүүлчдэд “Go Mongolia төсөлд 400.0 ам.долларын санхүүжилт гаргасан”, “Дэлхийн банкнаас 500.0 ам.долларын санхүүжилт хийсэн” гэх мэтээр өөр, өөр үнийн дүн бүхий тайлбар өгч байсан бол энэ удаад BBC-тэй 500.0 ам.доллар, CNN-тэй 1.7 сая ам.долларын гэрээ хийж, Монголыг сурталчлуулснаа хүлээн зөвшөөрлөө. Тэр ч атугай Хятадын онлайн платформоор Монгол Улсаа сурталчлуулж, 215 сая хүнд хүргэсэн тухайгаа ам нээв. Ч.Номингийн тухайд, Б.Энхбаярын мэдээллийг няцаах далимд ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан үеэ хэвлэлийнхнээр дамжуулан рекламдах боломжийг ч алдсангүй. Харин Б.Энхбаяр гишүүний мэдээлж байгаачлан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 2021 оны арваннэгдүгээр сард “Рио Тинто” компаниас авсан 20 сая ам.долларыг шилжүүлсний дараа нууцын дардас дарах эрхийг хэн гэдэг эрх мэдэлтэн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагад өгсөн нь сонирхол татна. Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар тухайн мэдээллийг албаны нууцад авахдаа тагнуулын байгууллагын саналыг авах ёстой. Гэтэл “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлага дээрх мэдээлэлд нууцын дардас дарахдаа ТЕГ-т мэдэгдээгүй, саналыг нь ч аваагүй талаар Б.Энхбаяр гишүүн ярилаа. ТЕГ энэ талаар дүгнэлт гаргасныг мөн дурдав. Б.Энхбаяр Засгийн газрын 2021 оны хуралдааны тэмдэглэл, “Оюутолгой”-н ТУЗ-ийн тогтоолыг баримт болгон харуулсан бол Ч.Номин сэтгүүлчдэд “Гадаад сурталчилгаанд 2023-2026 онд 5.9 сая ам.доллар зарцуулахаар гэрээ хийсэн” гэх тайлбартай зогсож байв. Харин одоо Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар нар ТЕГ-т очиж үнэнээ өчих нь цаг хугацааны асуудал болов бололтой. ТЕГ “Энэ бол хууль бус үйлдэл” хэмээн дүгнэлт гаргасан гэдэг бол Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин, Б.Баатар нарын мөнгөний мөрөөр аль хэдийнэ мөшгиж эхэлсний илрэл болов уу. Өөрөөр хэлбэл, тагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын Лондон руу урсгасан мөнгөний эх үүсвэрийг шалгаж эхлэв үү гэдэг асуулт энд гарч ирж байна. Б.Баатар “Монгол хаан” жүжгийнхээ аялан тоглолтыг Лондон хотоос эхэлснээс гадна түүний хүү тэнд хөлбөмбөгийн сургуульд суралцдаг. Ч.Номингийн ихэр хөвгүүд Лондонд суралцдаг. Л.Оюун-Эрдэнийн гэр бүл мөн л Лондон хотноо төвхнөөд удаж байгаа гэх мэдээлэл бүрийг “Мөнгөний эх үүсвэр нь юу бол” гэх асуулт дагалддаг билээ.    

С.Тулга   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу1 цаг 56 минутын өмнөС.Бямбацогт: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ4 цаг 42 минутын өмнөБ.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон5 цаг 1 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл нөгөөдөр хуралдана6 цаг 7 минутын өмнөТэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив6 цаг 48 минутын өмнөАвто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав6 цаг 52 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав7 цагийн өмнөД.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу7 цаг 5 минутын өмнөЕрөнхий боловсролын цахим сургууль байгууллаа7 цаг 32 минутын өмнөБ.Энхбаяр ирэх баасан гарагт ХЗДХ-ийн сайдын ажилдаа орно7 цаг 35 минутын өмнөЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө7 цаг 52 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа8 цаг 20 минутын өмнөБ.Жавхлан: Төсвийн зардлыг 10 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийднэ8 цаг 40 минутын өмнөДэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ9 цаг 33 минутын өмнөУлсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг мэдэгдэл гаргалаа9 цаг 37 минутын өмнөХурандаа Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон10 сар 15. 10:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Моди нар ”Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа10 сар 15. 10:22Багш эмч нар болон ахмадын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэнэ10 сар 15. 10:06Энэтхэгт үйлдвэрлэсэн сироп эрүүл мэндэд эрсдэлтэйг анхааруулав10 сар 15. 10:03ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ10 сар 15. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим10 сар 15. 8:52Монгол Улс, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав10 сар 14. 21:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий Сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 14. 21:03Г.Занданшатар: Багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарынхыг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ10 сар 14. 19:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди угтлаа10 сар 14. 17:12Ц.Сандаг-Очир гишүүн төрийн эрхэнд хууль бусаар халдаж байна уу10 сар 14. 15:49Эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав10 сар 14. 14:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно10 сар 14. 13:59Оюу толгойн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч талд хэлэлцэх санал хүргүүллээ10 сар 14. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.