“Гэрэгэ тауэр”-ийн эзэн Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил биш үү


10-р сарын 16
8 цаг 51 минут

       УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин, “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар нар баримт, мэдэгдэл, няцаалтаар сошиалд дайтаж байх зуур “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат Төрийн ордонд сэтгүүлчдэд баригдав. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд “Рио Тинто” компаниас орж ирэх 20 сая ам.долларыг юунд зарцуулах тухай шийдвэр гаргасан. Харин маргааш нь “Оюутолгой” компанийн ТУЗ гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн хяналтыг сайжруулах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолоор тус компаниас “Эрдэнэс Оюутолгой” компанид 20 сая ам.доллар олгосугай” гэсэн шийдвэр гаргасан тухай Б.Энхбаяр гишүүн өчигдөр (2025.10.15) сэтгүүлчдэд мэдээллээ. Тэр ч атугай “Энэ бол төрийн нууц биш, албаны нууц. “Эрдэнэс Оюутолгой” ХХК тагнуулын байгууллагын саналыг авалгүйгээр албаны нууцад авч хууль зөрчсөн. “Рио Тинто”-оос авсан 20 сая ам.доллараас 18 сая ам.долларыг нь зарцуулсан байна. Энэхүү 18 сая ам.доллараас 1.9 сая ам.долларын тухайд, Их Британид бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан, хоёр гишүүнтэй, “Эрдэнэс Оюутолгой”-н гэрээнээс өөр ажил гүйцэтгээгүй, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номингийн гадаад айлчлал, тэдний Wikipedia-г янзалж өгсөн, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн гэсэн тайлан ирүүлсэн. Гэрээ байгуулсан компаниас ирүүлсэн тайланд дурдсан мэдээллийг би ил болгосон. Үүнтэй холбоотой маш олон асуудал шалгагдана” гээд тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, “Оюутолгой”-н ТУЗ-ийн тогтоолыг хэвлэлийнхэнд харуулав. Харин “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат өчигдөр сэтгүүлчдэд “Баримтууд нь нууцын зэрэглэлээс гараагүй учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй. Өнөөдрийнхөөр биш, тухайн цаг үеийнхээр дүгнэж Засгийн газрын тэмдэглэл нууцаас гарсан” гэх ойлгомжгүй тайлбар өглөө. Түүний ярианаас анхаарал татсан нь “Компани дур мэдэж нууцад авсан юм байхгүй. “Оюутолгой”-н ТУЗ-ийн 174 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг чадавхижуулах, төслийн үйл ажиллагаанд хяналт тавих тогтоол гарч, гэрээний дагуу ажил гүйцэтгэн 18 сая ам.долларын төлбөрийг авсан. Энэ мөнгийг “Эрдэнэс Оюутолгой”-н үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан. Зөвхөн нэг жүжгийг санхүүжүүлээгүй. Оюутолгойн өрийг тэглэхтэй холбоотойгоор гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээний компаниудтай гэрээ хийсэн. Б.Энхбаярын ярьсан асуудлыг тус компанийн одоогийн удирдлагуудаас тодруулсан. Нууцаас гаргасан тухай бичиг албан ёсоор ирээгүй юм билээ” гэх хариулт. Н.Цэрэнбат “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа өдгөө дуулианы сэдэв болоод буй асуудлыг албаны нууцын зэрэглэлд дур мэдэн оруулаагүй юм бол түүнд хэн чиглэл өгсөн байж таарах вэ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ үү, “Оюутолгой” компанийн ТУЗ уу гэдэг асуулт гарч ирж байна. Н.Цэрэнбат 2021 оны аравдугаар сард “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бол 2022 оны арваннэгдүгээр сард “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсон. Цаг хугацааны хувьд, “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар Монголд орж ирэхээс нэг сарын өмнө “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал болсон гэсэн үг. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултнаас “Мэдэхгүй, нууцаас гараагүй учраас ярьж болохгүй, тэр чинь шал өөр юм” гэж аргацаасаар бултлаа.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнбат “Хэро энтертайнмент”-ийнхан оффисолдог “Гэрэгэ тауэр”-ийн жинхэнэ эзэн. Х.Баттулгын “Баянгол” зочид буудлын урдхан талд оршдог энэхүү барилгыг Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан О.Амартүвшин нарын хувь эзэмшдэг “Герман стандарт” компани барьжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр телевизэд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 50 хувийг нь эзэмшдэг “Хэро энтертайнмент”-ийн оффис болох 15 давхрыг дээрэмдэж авсан” гэх ноцтой мэдээллийг дурдсан. Энэхүү ярилцлагын дараа О.Амартүвшин “Бид ярьж хөөрөөд л худалдсан. Тухайн үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан гэхээр хэн хэндээ боломжийн хэлцэл байсан. Дараа нь дахиад нэг давхрыг нэмж авахаар болоход мөн л тохироод авч өгөлцсөн. Ямар нэгэн дарамт шахалт огт байхгүй” гэсэн бол МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших үеэрээ хуулийнханд саатуулагдаж байсан Т.Дүүрэн “14 давхрыг нь Н.Цэрэнбат, О.Амартүвшин нар хууль бусаар өгч авалцаж, үүнийгээ надаар хөөцөлдүүлээд үр дүнд нь барьж хорьсон. “Үүнийг ил гаргахгүй” гэдэг тохироогоор, найз нараас өгсөн чиглэлийнх нь дагуу өөр хэрэг хүлээж суллагдсан. Найз нөхөд минь дээгүүрээ тохироо хийн намайг дахин золигт гаргаж байгаа аж” хэмээн маш далд утга бүхий мэдээллийг постолсон юм. Т.Дүүрэнгийн сошиал хуудаснаа бичсэнчлэн түүнд чиглэл өгч, өөр хэрэг хүлээлгэн сулласан хүмүүс хэн байв, дээгүүрээ тохироо хийсэн гэдэг нь бас ямар хүмүүс вэ гэдэг олон асуулт гарч ирсэн ч тэрбээр энэ тухай дахин бичээгүй. Н.Цэрэнбат МАН-ын гишүүн, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон, “Гэрэгэ тауэр”-ийг барьсан компанийн хувь эзэмшигчийн хувьд Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нартай ашиг сонирхлын ямар холбоотой вэ гэдэг нь сонирхол татна. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр (2025.10.15) “Зориулалтын бусаар мөнгө зарцуулсан” гэх “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулах үүргийг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд өгчээ. Н.Учрал сайдын медиа багаас сошиалд түгээсэн постод “Зориулалтын бусаар мөнгө зарцуулсан” гэж онцолсноос харахад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгаанд зориулж, Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлснийг хэлэв үү гэхээр байна. Б.Энхбаярын мэдээлж байгаагаар, Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК Б.Баатарын найруулсан “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгаанд дээрх мөнгийг зарцуулсан бол энэ нь ашиг сонирхлын зөрчил биш үү. Н.Цэрэнбат “Гэрэгэ тауэр”-ийн эзэн, Б.Баатарын “Хэро энтертайнмент” энэ барилгын 14, 15 давхарт байрладгийг хүмүүс мэддэг болсон.   

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ3 цаг 56 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…4 цаг 9 минутын өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна6 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав7 цаг 54 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал8 цаг 2 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ8 цаг 48 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа8 цаг 53 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ8 цаг 56 минутын өмнөБенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ9 цаг 8 минутын өмнө“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”9 цаг 22 минутын өмнөОюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна9 цаг 26 минутын өмнөЭдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна9 цаг 33 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.129 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн9 цаг 40 минутын өмнөГ.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.