Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт (2025.10.10) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд хайрцаг тэврэн орж ирсэн. Тэрбээр “Би дуугүй л яваад байсан. Ил тод ярилцах цаг нь болж байх шиг байна. Олон нийтийн хувьд онигоотой байдалд орж байна. Би нэлээд олон материалтай ирсэн. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаархнаа олонхийн буюу 50+1 санал авсан. Нүүрсний оффтэйк гэрээтэй холбоотой асуудал яагаад үүссэн бэ гэвэл, 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум төгрөг болсон. Тэр үед Монголд анх удаа Эдийн засаг, хөгжлийн сайд томилогдсон. Гааль дээр нүүрсний бүрдүүлэлт, экспорт байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа талаар сайд асан Ч.Хүрэлбаатар анх олж харсан. Яасан бэ гэсэн чинь “Оффтэйк буюу урьдчилан зарсан нүүрсийг гаргаад валют оруулж ирж байгаа нүүрсээ гаргахгүй байгаа асуудал үүссэнээр валютын нөөц багассан” гэх дүгнэлт хийсэн. Ингээд оффтэйк гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдрийн ярьж байгаа зүйлс дээр нэмж ил болгосон зүйл юу ч байхгүй. ҮАБЗ-тэй холбоотой шийдвэр гардаг нь үнэн. “Тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй” гэдэг шийдвэрийг гаргадаг юм. Өөрөөр хэлбэл, шууд гэрээ хийх худалдан авалттай холбоотой асуудлыг тагнуулаас бичиг авахын тулд ийм зөвлөмж гаргадаг. Шууд гэрээ хийдэг. Тагнуул үүнийг “Нууц” гэж үздэг” гэж байлаа. Л.Оюун-Эрдэнэ 2025 оны аравдугаар сарын 06-нд Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 33 гишүүнтэй хамт өргөн мэдүүлжээ. Тодруулбал, тэрбээр Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай Ухаахудаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулан байгуулсан оффтэйк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх санаачилгыг гаргасан аж. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн мягмар гарагт (2025.10.14) энэ асуудлыг хэлэлцэхээр товлосон ч хойшилсон. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2025.10.16) хэлэлцэх товтой. Гэвч Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлуулсан учраас чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй болж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Д.Ганбат гишүүнтэй хамт Харбиний гэрээтэй холбоотойгоор гишүүдийн гарын үсгийг цуглуулах хооронд Л.Оюун-Эрдэнэ Түр хороог “хулгайлчихлаа”. Хуулиараа УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр Түр хороо байгуулах боломжтой. Тиймээс бид Түр хороо байгуулах боломжгүй боллоо” гэж мэдээлсэн бол Л.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороо хоёртойгоо “алга болов”. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт үргэлжлүүлэн хуралдах ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ч ирээгүй.
Д.Од
Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.gif)

Сэтгэгдэл бичих