УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Оюутолгой” ХХК гадаадын компанитай 1.9 сая ам.доллараар гэрээ хийж, “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдсон” гэж мэдэгдсэн. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр (2025.10.15) “Зориулалтын бусаар мөнгө зарцуулсан” гэх “Эрдэнэс Оюутолгой” компанид санхүүгийн тусгай аудит оруулахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд үүрэг болгожээ.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих