Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав


10-р сарын 16
9 цаг 38 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Парламентын Доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш” төдийгүй бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг гэдгийг тэмдэглэв.

Тэр бээр Парламентын Доод танхимын дарга Ом Бирла-тай 2023 онд Монгол Улсад уулзаж байснаа эргэн дурсаж, түүний айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьсан гэдгийг онцоллоо.

Дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Энэтхэг Улсад дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэ төрийн айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болж буйг тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Энэтхэг, Монголын найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Энэтхэг Улсын Парламент хамтран ажиллана гэдгийг илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон гэдгийг онцоллоо.

Энэ төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Парламент анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд монголын ард түмэн нэн талархаж байдгийг тэмдэглэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй16 минут 25 секундын өмнөХарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа37 минут 49 секундын өмнө“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ1 цаг 47 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй2 цаг 7 минутын өмнөУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна2 цаг 34 минутын өмнөЗудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ2 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав2 цаг 57 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!3 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ3 цаг 15 минутын өмнө“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулна3 цаг 23 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороотойгоо “алга болов”3 цаг 30 минутын өмнөТусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН3 цаг 39 минутын өмнө“Гэрэгэ тауэр”-ийн эзэн Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил биш үү3 цаг 45 минутын өмнөТагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу10 сар 15. 19:26С.Бямбацогт: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ10 сар 15. 16:40Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон10 сар 15. 16:22МАН-ын Удирдах зөвлөл нөгөөдөр хуралдана10 сар 15. 15:16Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив10 сар 15. 14:34Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав10 сар 15. 14:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав10 сар 15. 14:23Д.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу10 сар 15. 14:17Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10 сар 15. 13:51Б.Энхбаяр ирэх баасан гарагт ХЗДХ-ийн сайдын ажилдаа орно10 сар 15. 13:48ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 15. 13:35Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 15. 13:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа10 сар 15. 13:02Б.Жавхлан: Төсвийн зардлыг 10 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийднэ10 сар 15. 12:42Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ10 сар 15. 11:50Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг мэдэгдэл гаргалаа10 сар 15. 11:46Хурандаа Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон10 сар 15. 10:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.