Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй


10-р сарын 16
10 цаг 28 минут

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 09 цаг 31 минутад 19 гишүүн хүрэлцэн ирснээр 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулан, хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригоос асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж эхлэх үеэр Байнгын хорооны дарга хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд дээрх саналтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улс парламентын засаглалтай болсон 35 жилийн хугацаанд нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил байсныг, харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтвортой ажилласан бөгөөд ийнхүү төрийн тогтвортой байдлыг хангахад парламентын дэмжлэг чухал байсныг Б.Жавхлан гишүүн хэллээ. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн хэлэлцэж буй саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эшилж, төсөв батлах, өвөлжилтийн бэлтгэл хангах тэргүүтэй хийх ажил их байгааг сануулж, нийтээрээ хууль дээдлэх зарчмыг баримтлахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, төлөөллийн чадавхаа бэхжүүлсэн ардчилсан парламентын засаглалтай улс орны үнэ цэний талаар үг хэлээд, баримт нотолгоогүйгээр нэгнээ гүтгэж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулан, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа хариуцлагыг хүлээлгэх үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Э.Болормаа нар эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулсан нөхцөл үүсээд байгаагаас үүдэн иргэдийн амьдралд хүндрэх эрсдэл бий гэдгийг сануулаад, төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, үг хэлсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 22 гишүүний 19 нь Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо57 минут 59 секундын өмнөБ.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй1 цаг 19 минутын өмнөХарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа1 цаг 40 минутын өмнө“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ2 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй3 цаг 9 минутын өмнөУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна3 цаг 35 минутын өмнөЗудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ3 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав3 цаг 59 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!4 цаг 3 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ4 цаг 17 минутын өмнө“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулна4 цаг 25 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороотойгоо “алга болов”4 цаг 32 минутын өмнөТусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН4 цаг 40 минутын өмнө“Гэрэгэ тауэр”-ийн эзэн Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил биш үү4 цаг 46 минутын өмнөТагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу10 сар 15. 19:26С.Бямбацогт: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ10 сар 15. 16:40Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон10 сар 15. 16:22МАН-ын Удирдах зөвлөл нөгөөдөр хуралдана10 сар 15. 15:16Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив10 сар 15. 14:34Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав10 сар 15. 14:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав10 сар 15. 14:23Д.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу10 сар 15. 14:17Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10 сар 15. 13:51Б.Энхбаяр ирэх баасан гарагт ХЗДХ-ийн сайдын ажилдаа орно10 сар 15. 13:48ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 15. 13:35Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 15. 13:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзлаа10 сар 15. 13:02Б.Жавхлан: Төсвийн зардлыг 10 хувиар бууруулж, цалин, тэтгэвэр нэмэх санхүүжилтийг шийднэ10 сар 15. 12:42Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ10 сар 15. 11:50Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг мэдэгдэл гаргалаа10 сар 15. 11:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.