Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй


10-р сарын 16
12 цаг 18 минут

      МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ-ынхан өнгөрсөн сард саатуулсан. Түүнийг хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Админерал” ХХК-тай холбоотой ноцтой мэдээллийг өгсөн нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Харин Ц:Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг өчигдөр (2025.10.15) Б.Энхбаяр гишүүнд мэдэгдэл, хүсэлт илгээжээ. Тэрбээр “АТГ мэргэжлийн хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Мөрдөн шалгах ажиллагаа, түүнд хамаарах нууцад төрийн өндөр албан тушаалтан хэн ч бай хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хатуу хориглосон хуулийн заалт бий. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэргийн материалтай танилцсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй болно. Б.Энхбаяр хэргийн оролцогч биш. АТГ-аас Ц.Чулуунзагдын гэр, ажлын байранд нэгжлэг хийх үеэр хурааж авсан эд зүйлд нотлох баримтын үзлэг хийхэд өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар байлцсаны хувьд Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас ямар нэгэн гарын үсгийн дардас олдоогүйг урьд мэдэгдэлд дурдсан болно. Аливаа банк, санхүүгийн байгууллага нь иргэний харьяалал үл хамааран хувь хүний гарын үсгийн дардсаар гүйлгээ хийдэггүй. Нас барсан хүний гарын үсгийн дардсыг ашиглаж, аливаа нэгэн гүйлгээ хийх боломжгүй. Дардас нь ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэдэггүй болохыг Б.Энхбаяр гишүүн та мэдвэл зохилтой. Иймд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн дагуу Б.Энхбаяр танд худал хуурмаг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг хүсэж, миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйна гэдэгт итгэж байна” гэжээ.

Д.Од



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ5 цаг 3 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…5 цаг 16 минутын өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна7 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав9 цаг 2 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал9 цаг 10 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ9 цаг 56 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа10 цагийн өмнөАюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ12 сар 8. 9:47Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ12 сар 8. 9:34“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.