“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо


10-р сарын 16
12 цаг 39 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Шинэ Дели хотноо зохион байгуулсан  “Энэтхэг-Монголын бизнес форум”-д хоёр орны төр, засгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Форумаар эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, тээвэр логистик, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, эмийн болон аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал, барилга, дэд бүтэц зэрэг салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.

No description available.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч асан Мадхав Сингханиа нар нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн оруулах хувь нэмэр их гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.

Мөн Шадар сайд С.Амарсайхан, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве нар мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт найрсаг харилцаа өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч,  худалдаа, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцоллоо.

Форумын үеэр МҮХАҮТ болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбоо хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд  нэмэгдэж, 2024 оны байдлаар 110 гаруй сая ам.долларт хүрээд байна.

Манай улс Энэтхэгт мал, амьтны үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж, хүнс, гэр ахуйн бараа, протез, химийн задлан шинжилгээ хийх аппарат, өргөгч, ачигч, вааран эдлэл, оёмол бүтээгдэхүүн голлон авч байна.

No description available.       Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,3 их наяд ам.доллар. Экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум ам.доллар.

Нефтийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, эм, эмийн бүтээгдэхүүн голлон нийлүүлж, гадаадаас түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт метал, цахилгаан бараа авдаг.

  Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбар юм.

Энэтхэг нь нүүрсний нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт, 2023 оны байдлаар гялтгануур болон хөнгөн цагааны хүдрийн нөөцөөр тавдугаарт, литийн давсны хүдрийн нөөцөөр зургаадугаарт төмрийн болон марганцын хүдрийн нөөцөөр долоодугаарт орж байна.

No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав34 минут 33 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 31 минутын өмнөRio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна1 цаг 35 минутын өмнөЭнэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа1 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 43 минутын өмнө“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо3 цаг 7 минутын өмнөБ.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй3 цаг 27 минутын өмнөХарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа3 цаг 48 минутын өмнө“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ4 цаг 57 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй5 цаг 17 минутын өмнөУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна5 цаг 43 минутын өмнөЗудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ5 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав6 цаг 7 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!6 цаг 11 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ6 цаг 25 минутын өмнө“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулна6 цаг 33 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороотойгоо “алга болов”6 цаг 40 минутын өмнөТусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН6 цаг 48 минутын өмнө“Гэрэгэ тауэр”-ийн эзэн Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил биш үү6 цаг 55 минутын өмнөТагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу10 сар 15. 19:26С.Бямбацогт: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ10 сар 15. 16:40Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон10 сар 15. 16:22МАН-ын Удирдах зөвлөл нөгөөдөр хуралдана10 сар 15. 15:16Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив10 сар 15. 14:34Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав10 сар 15. 14:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав10 сар 15. 14:23Д.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу10 сар 15. 14:17Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа10 сар 15. 13:51Б.Энхбаяр ирэх баасан гарагт ХЗДХ-ийн сайдын ажилдаа орно10 сар 15. 13:48ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 15. 13:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.