Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна


10-р сарын 16
14 цаг 10 минут

      НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их Британи-Австралийн уул уурхайн аварга компани болох  “Rio Tinto” Монголын Оюутолгойн зэс, алтны гүний уурхайн 7 тэрбум ам.долларын өргөтгөлтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг хуурсан гэж тус компанийг буруутгаж буй маргааныг зохицуулахын тулд 138.75 тэрбум ам.долларын төлбөр төлөх тохиролцоог батлахад бэлэн байгаагаа АНУ-ын шүүгч лхагва гарагт мэдэгджээ. 

"Rio Tinto" компани өмнө нь Монреалд төвтэй байсан Turquoise Hill Resources компанийн хувьцаа эзэмшигчидтэй зургаадугаар сард тохиролцоонд хүрсэн бөгөөд уг тохиролцоог Манхэттэнд байрладаг АНУ-ын дүүргийн шүүгч Льюис Лиман батлахыг хүлээж байгаа аж.

Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр Лиман талуудын тохиролцоог батлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн боловч анхны хуваарилалтаас үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хэрхэн ашиглах төлөвлөгөөгөө хуулийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхийг хүлээж байгаа тул одоогоор гарын үсэг зураагүй байна. 

Rio Tinto компани урьдчилсан тохиролцоо хийхдээ буруу үйл ажиллагаа явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Нэхэмжлэгчид 2018 оны долоодугаар сараас 2019 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд Turquoise Hill компанийн хувьцаа эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ. Энэ үед Торонтогийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны дийлэнх хэсгийг "Rio Tinto" эзэмшиж байжээ. 

Хувьцаа эзэмшигчдийг Чикагод төвтэй “Pentwater Capital Management” хөрөнгө оруулалтын сан төлөөлсөн байна.

Есдүгээр сарын 10-ны өдөр гаргасан шүүхийн мэдэгдэлд Pentwater компани урьдчилан тохиролцсон хэмжээ нь шүүхэд нотолж чадах хохирлын 34-43 хувийг эзэлж байгаа бөгөөд шүүхийн маргаан үргэлжлэх эрсдэлийг харгалзан үзвэл зохистой гэж үзэж байгааг дурджээ.

"Turquoise Hill" компани Оюутолгой уурхайн 66 хувийг эзэмшиж байсан юм. Тус уурхайн 34 хувийг Монголын засгийн газар эзэмшсэн хэвээр байна. 

"Pentwater" компани нь Rio Tinto болон Turquoise Hill-ийг Оюутолгойн далд уурхайн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор хэтэрч, хугацаа 2.5 жилээр хойшилсон боловч хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн гэж буруутгажээ.

"Rio Tinto" компани зардал 1.9 тэрбум ам.доллароор хэтэрч магадгүй тухай 2019 онд мэдэгдэж байсан ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 6.5-7.2 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байжээ. 

Тус компани “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 хувийн хувьцааг 2022 онд худалдан авснаар Монголын Оюутолгой зэс, алтны уурхайн 66 хувийг дангаараа эзэмших болсон юм. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндсэн хуулийн “амь”-нд халдав14 минут 51 секундын өмнөД.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө45 минут 40 секундын өмнөЭ.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй2 цаг 6 минутын өмнөХ.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав2 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө3 цаг 37 минутын өмнөRio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна3 цаг 41 минутын өмнөЭнэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа3 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 49 минутын өмнө“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо5 цаг 13 минутын өмнөБ.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй5 цаг 33 минутын өмнөХарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа5 цаг 54 минутын өмнө“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ7 цаг 3 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй7 цаг 23 минутын өмнөУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна7 цаг 49 минутын өмнөЗудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ8 цаг 1 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав8 цаг 13 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ8 цаг 31 минутын өмнө“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулна8 цаг 39 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороотойгоо “алга болов”8 цаг 46 минутын өмнөТусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН8 цаг 55 минутын өмнө“Гэрэгэ тауэр”-ийн эзэн Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил биш үү9 цаг 1 минутын өмнөТагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу10 сар 15. 19:26С.Бямбацогт: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ10 сар 15. 16:40Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон10 сар 15. 16:22МАН-ын Удирдах зөвлөл нөгөөдөр хуралдана10 сар 15. 15:16Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив10 сар 15. 14:34Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав10 сар 15. 14:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав10 сар 15. 14:23Д.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу10 сар 15. 14:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.