Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө


10-р сарын 16
14 цаг 14 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон Хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор, тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд нар үдэж мордууллаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч, “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Энэ удаагийн төрийн айлчлалаар:

  • Хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон газрын зургаа зурж, харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
  • Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл, хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл, урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо.
  • Гуравдагч улсын боомт, тээврийн коридоруудыг хамт ашиглах, энэ оны сүүлээс Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амрицар чиглэлд шууд нислэг үйлдэхийн зэрэгцээ транзит нислэгийг нэмэгдүүлэхээр боллоо.
  • Бүс нутгийн болон олон улсын тавцанд энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо.
  • БНЭУ-ын санаачлан байгуулсан “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-нд Монгол Улс нэгдэн орлоо.
  • БНЭУ-тай хамтран хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Энэтхэгийн “Ээжийн төлөө нэг мод” хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхээр тохиролцлоо.
  • “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн сайн туршлагыг нэвтрүүлэхээр болов.
  • Түүхий эдийн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах чиглэлд хамтран ажиллана.
  • “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах монгол оюутны тоог 70-аар нэмлээ.
  • Англи хэлний 1,000 багш, мэдээллийн технологийн чиглэлээр 1,000 мэргэжилтэн сургаж, “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль” байгуулна.
  • Энэтхэгийн тал монгол иргэдэд цахим визээ үнэ төлбөргүй олгохоор болов.
  • Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс сууриа тавилаа.
  • Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Шинэ Дели хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо сонирхууллаа.
  • Айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” гэрэл зураг болон морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
  • Тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг Ерөнхий сайд Н.Моди талархан хүлээж авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал түлхэц үзүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндсэн хуулийн “амь”-нд халдав19 минут 57 секундын өмнөД.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө50 минут 46 секундын өмнөЭ.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй2 цаг 11 минутын өмнөХ.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав2 цаг 46 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө3 цаг 42 минутын өмнөRio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна3 цаг 46 минутын өмнөЭнэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа3 цаг 51 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 54 минутын өмнө“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо5 цаг 18 минутын өмнөБ.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй5 цаг 38 минутын өмнөХарилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа5 цаг 59 минутын өмнө“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ7 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй7 цаг 28 минутын өмнөУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна7 цаг 55 минутын өмнөЗудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ8 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав8 цаг 18 минутын өмнөЦаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 цаг 22 минутын өмнөЕрөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товложээ8 цаг 36 минутын өмнө“Эрдэнэс Оюутолгой” ХХК-д санхүүгийн тусгай аудит оруулна8 цаг 44 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ухаахудаг, Түр хороотойгоо “алга болов”8 цаг 51 минутын өмнөТусгаар тогтнолын ордонд Д.Амарбаясгалан, Төрийн ордонд Г.Занданшатар ХААН9 цагийн өмнө“Гэрэгэ тауэр”-ийн эзэн Н.Цэрэнбатын үед “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил биш үү9 цаг 6 минутын өмнөТагнуулынхан Б.Баатар, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр мөшгиж эхэлсний илрэл нь “Atticus Partners руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэх урхи уу10 сар 15. 19:26С.Бямбацогт: Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр ирэх долоо хоногт эхэлнэ10 сар 15. 16:40Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-оос 20 сая ам.доллар авч “Эрдэнэс Оюутолгой” руу шилжүүлснийг хууль бусаар албаны нууцад авсныг тагнуулынхан тогтоосон10 сар 15. 16:22МАН-ын Удирдах зөвлөл нөгөөдөр хуралдана10 сар 15. 15:16Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив10 сар 15. 14:34Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав10 сар 15. 14:30Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав10 сар 15. 14:23Д.Уужимсанааг “Админерал” ХХК-тай холбоотой асуудлаар АТГ саатуулсан уу10 сар 15. 14:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.